Ш.Түвдэндоржыг байнгын хороо дэмжлээ

Автор | Zindaa.mn
2014 оны 06 сарын 10

Хоёр байнгын хороо хуралдаж, Засгийн газрын гишүүнийг томилох тогтоолын төслийг хэлэлцлээ. Учир нь Х.Баттулга сайдын суудлаа өөрийн хүсэлтээр өгсөн учраас түүний оронд Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдад УИХ-ын гишүүн Ш.Түвдэндоржийг Засгийн газраас нэр дэвшүүлээд байгаа юм. Ингээд хамтарсан байнгын хорооны хуралдаанаар түүнийг сайд болгох эсэхийг хэлэлцэж,  22 гишүүнээс 19 нь зөвшөөрч, дэмжлээ.

Ш.Түвдэндоржийг ҮХАА-н сайдад нэр дэвшүүлснийг Байнгын хороо дэмжсэн учраас энэ пүрэв гаригийн чуулганы хуралдаанаар түүнийг томилох асуудлыг хэлэлцэх юм байна.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Газар нутгийн төлөө(180.235.186.106) 2014 оны 06 сарын 14

түрүүчийн дарга яасан? бурхан бурхан бурхан гэсэээр л алга болсон. Бурхан манайд хангалттай бий. Шавар цутгуур. Монументаль чимэглэлээ хобби маягаараа хийнэ л биз дээ. Гол нь чадна гээд авсан салбартаа.... Салбар болгон ажлаа хиймээр байна. Батлан хамгаалахад ажиллаж байсан хүн гэж бодоод улс эх орныхоо газар шороог хамгаалмаар байнаа. Ганц хилчид биш хүн болгон алс ирээдүй, өвгөдөөс өвлөн авсан газар шороогоо эрүүл саруулаар нь үр хүүхэддээ өгмөөр байна. Баялагтай юутай нь. Баялаг нь ганц алт, нүүрс биш. Зөвхөн хөрс л өөрөө ямар их чухал. Түүн дээр чинь ”ургадаг алтыг” чинь тарьж болно, ”нүүрсийг ургуулж болно. Хүн болгон ажилтай амьдралтай баймаар байна шүү.

0  |  0
Мягмар(27.123.213.129) 2014 оны 06 сарын 14

Монгол улсын төрийн тусгай хэрэгцээний газрыг алдаа дутагдалгүй байхад хуулийг үл хэрэгсэн Дарханы МАН-ынхан иргэдэд өгөх нэрийдлээр ард түмнээ зодолдуулж сонгуулийн шоу хийж эхэллээ. Аймгийн МАН-ынхан Хонгор сумын засаг дарга Лхагвасүрэнг хуулгүй увайгүй хэрэг хийлээ. Дахин ийм хэрэг давтвал ажлаас хална гэж донгодоод Аймгийн Даргад МАН-ынхаа нэрийг хамгаалах шаардлагатай УГТСЭШХүрээлэн буруутай үйлдэлгүй байна, Хүрээлэнгийн газрыг хураах Хонгор сумын засаг даргын захирамжыг цуцласан шийдвэрээ буцаахыг тулган шаардсан байна. Ингэснээр 7 хоног бүр шинэ захирамжууд гарч Талбай дээрээ ард түмэн миний чиний газар гэж зодолдон унтах нойргүй мөнгө цагаа үрж байна. Ингэснээр Улсын байгууллага ч мөнгө төгрөгөөр дутагдан, хийгдэх технологийн ажлууд нь цалгардан, ажилчид нь талбайгаа сахин нойргүй хонож, Хонгорын зарим иргэд ч газартаа болж баяжих байтугай мөнгө төгрөгөө үрэн өр зээлд баригдан, дайрч доромжлох хэрүүл маргаан хийхэд гаршин ”бид ядуу иргэд” гэж цээжээ дэлдвэл юу ч хийж болно Аймгийн дарга ч айдаг, ямар ч хууль үйлчилдэггүй гэсэн ойлголтыг түгээж байна.Талбайд очсон хүмүүс 19-р зууны АМЕРИК орны газрын төлөөх морь унан дарцаг барьж уралдсан буу эргүүлсэн, шороо боссон дүр төрхийг эндээс харж болохоор байна.Дарханы МАН-ын зарим гишүүд энэ тэмцэлд хэн нь ч ялсан БИД КАРЬЕРАА ӨСГӨНӨ. БИД СОНГУУЛЬД ДАРХАНД ДАХИН ЯЛНА. ГАЗАР ТАРИАЛАНГ ХӨГЖҮҮЛЭХ ЭНЭ ЗАСГИЙН БОДЛОГО БИДЭНД ХАМААГҮЙ гэж ярьж байнаТөр засаг, Ерөнхий сайд, ҮХААЯ-ны шинэ сайд та бүхэн маань энэ явдлыг зогсоож зөв гольдролд нь оруулахгүй бол газрын төлөөх энэ бусармаг үйл ажиллагаа Монгол улс даяар сум бүхэнд түймэр мэт дэгдэх болно

0  |  0
Зочин(27.123.213.129) 2014 оны 06 сарын 14

ҮХААЯ эзэнтэй боллоо. Тариалангийн газрын завхрал Дарханаас эхлэж байна. Хөрсний үржил шимийг дээшлүүлэх, Үр сортын бодлогыг хэрэгжүүлэх, ургамал хамгааллын арга хэмжээг боловсронгуй болгох, газар тариаланг шинжлэх ухааны үндэслэлтэй хөгжүүлэх гэсэн засгийн газрын бодлогыг хэрэгжүүлэх хүнтэй боллооТА ХҮЧТЭЙ БАЙГААРАЙ. АЖИЛАА ХОНГОРООС ЭХЛЭЭРЭЙ АМЖИЛТ ХҮСЬЕ

0  |  0
ЗОЧИН(103.26.193.10) 2014 оны 06 сарын 10

ЗӨВ ШҮҮ

0  |  0
Top