Н.Номтойбаяр бүлгийн дэд дарга боллоо

Автор | Zindaa.mn
2014 оны 06 сарын 10

МАН-ын дэд даргаар Н.Номтойбаярыг томиллоо. УИХ дахь МАН-ын бүлэг хоёр дэд даргатайгаар үйл ажиллагаа явуулдаг билээ. Бүлгийг дэд даргаар Д.Оюунхорол, С.Бямбацогт нар ажиллаж байсан ба С.Бямбацогт бүлгийн дарга болсноос хойш энэ дэд даргын судал хоосон байсан юм. Тийм учираас өчигдар МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж Н.Номтойбаярыг томилжээ. Мөн хуралдаанаар долоо хоногийн хуулийн төслүүд болон маргааш болох МАН-ын Удирдах ажилтны зөвөлгөөний талаар хэлэлцсэн юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top