Гэр хорооллыг орон сууцжуулах дахин төлөвлөлтөөс илүү чухал гэв

Автор | Zindaa.mn
2014 оны 06 сарын 10

Өчигдөр болсон НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар Ашиглалтын шаардлага хангахгүй болсон нийтийн зориулалтай орон сууцны барилгыг дахин бариулах журамын тухай хэлэлцэн баталсан юм. ИТХ-ын хуралдаанаар иргэдийг 5 чиглэлээр орон сууцжуулах хөтөлбөрөөр ашиглалтын шаардлага хангахгүй, хуучин орон сууцыг дахин төлөвлөж шинэчлэх барилгажуулахаар боллоо.

Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөнд тусгасны дагуу 4600 айлын орон сууцыг 2016 он хүртэлх хугацаанд дахин шичлэхээр төлөвлөжээ.  Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлөөр хэлэлцэн, иргэдийн амь нас, эд хөрөнгөд эрсдэл учруулахуйц хэмжээнд хүрсэн ашиглалтын шаардлага хангахгүй байгаа хуучин барилга, газар хөдлөлтөд тэсвэргүй барилгуудыг буулгаж шинэчлэх талаар чиглэл, зөвлөмж гаргажээ. Одоогийн байдлаар хуучин барилга 535 орон сууц, газар хөдлөлтөд тэсвэргүй 325 орон сууц, ашиглалтын шаардлага хангахгүй 210 барилгыг дахин төлөвлөлтөд оруулах шаардлагтай байна. Дээрх хуучин барилгыг дахин төлөвлөн барилгажуулах нь гэр хорооллын дахин төлөвлөлтөөс ч илүү чухал ажил гэдгийг албаныхан хэлж байлаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top