Өнөөдрөөс автотээврийн хяналт шалгалтын эрчимжүүлсэн 14 хоног эхлэж байна

Автор | Zindaa.mn
2014 оны 06 сарын 10

Нийслэлийн Засаг даргын захирамжаар Агаарын бохирдлын төлбөр, автозам ашигласны төлбөр хураах эрчимжүүлсэн үзлэг шалгалтыг энэ сарын 10-24-нийг хүртэл зохиож байгаа юм. Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн тушаалаар баталсан удирдамжийн дагуу өнөөдрөөс эхлэн 14 хоногийн хугацаанд эрчимжүүлсэн хяналтын үзлэг шалгалт явуулж байна.  Энэхүү шалгалт үзлэгийг Нийслэлийн татварын газар, Нийслэлийн замын цагдаагийн газар, Автотээвэрийн хэрэгслийн хяналтын үзлэг, Улаанбаатар хотын банктай хамтран зохион явуулж байна. Хяналтын үзлэг, шалгалтын татвар хураах явдлыг нэгдсэн байдлаар Баянзүрх дүүргийн 26-р хороонд байрлах Дүнжингарав худалдааны төв байранд төвлөрсөн нэг цэгийн үйлчилгээ нээж ажиллуулж байгаа аж. Хотын ёсөн дүүрэг бүрт авто замын суурин хяналт, шалгалтын пост тавыг зохион байгуулж байрлуулан пост бүрт татварын улсын байцаагч, цагдаа зохицуулагч ажиллах болно. Тээврийн хэрэгслийн татвар, төлбөрөө хуулийн хугацаанд төлөөгүй иргэдийг Монгол Улсын Захиргааны хариуцлагын тухай хуулд зааснаар 5000-25000 төгрөгөөр торгоно гэв.

 

Т.Дэлгэрцэцэг

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Дулмаа(203.91.118.156) 2014 оны 06 сарын 11

Хяналт шалгалт эхлэж байгаа бол орон нутагт явж буй автобусаа хянаач Өнөөдөр өлгий явж буй автобус дүүрэн ачаатай бна үүнийг хянаач.................. ......................

0  |  0
Top