Roket Bay-ын ээлжит кино бэлэн болжээ

Автор | Zindaa.mn
2014 оны 06 сарын 10

Залуусын дунд “Эвдэрхий хүн”, “Нэг өдрийн хаан” хэмээх дуунуудаараа олонд танигдсан О.Баярсайн буюу Roket Bay ахин кинонд тогложээ. Өмнө нь тэрээр “Step гэх богино хэмжээний кинонд тоглон олныг байлдан дагуулж байна. Киноны гол дүрийн Тамир гэх өсвөр насны хүүгийн дүрийг чадварлагаар бүтээсэн байна. Уг киног “Aurora Entertainment” студийн хамт олон бүтээж А.Номиндарийн зохиолоор найруулагч Б.Чингүүн ажилласан байна.

Гол дүрүүдийг Roket Bay, Соёлын тэгүүний ажилтан, жүжигчин Ц.Төмөрхуяг, жүжигчин М.Саранцэцэг нар тоглосон байна. Сонирхуулахад, реппер Rokit Вay 2012 онд нээлтээ хийн үзэгчдийн хүртээл болсон “Big Fish”,  "Маргаашгvй" кинонд гол ба туслах дүрүүдийг чадварлагаар бүтээсэнийг олон мэдэх биз ээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top