Гэр бүлдээ бухимдал үүсгэхгүй байх арга

Автор | Zindaa.mn
2014 оны 06 сарын 11

Эцэг эх болсон хүн бүрт ажлын албан үүрэг, гэр орны ажил, хүүхдээ өсгөх зэрэг олон зүйлийг амжуулах, зохицуулах асуудал тулгардаг. Эдгээр нь  тухайн хүний зан төлөв болон хүүхэдтэйгээ хэр  зохицож байгаагаас шалтгаалан эцэг эхийн стресс гэгчийг үүсгэдэг байна. Цаашилбал эцэг эх хүүхдийн харилцааг сулруулж гэр бүлийн уур амьсгалыг хүйтэн хөндий болгодог. Энэ төрлийн стресс нь зан суртахууны доголдолтой болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эцэг эхэд тохиолдох нь элбэг байдаг бөгөөд үүнээс сэргийлэх хэд хэдэн арга байдаг.

Мэргэжлийн хүнээс туслалцаа авах

Сэтгэл зүйчээс зөвлөгөө аваарай. Тэд танд хүүхдээ зөв зан төлөвтэй болгож  тулгараад байгаа асуудлаа шийдвэрлэхэд тань туслах арга, боломжуудыг олоход тань тус болно.

Гэр бүлийнхэнтэйгээ өнгөрүүлэх цаг хугацаагаа эерэг сайхан байлгахыг хичээх

Нэг гэрийн хүмүүс зугаатай сайхан цаг мөчөө хамтдаа өнгөрүүлэх нь гэр бүлийн гишүүдийн харилцаанд эерэгээр нөлөөлдөг. Хүүхдийн чинь амьдралд болж өгөхгүй саад мэт санагдаад байгаа зүйлүүдийг анхаарахгүй байхад тустай. Хүүхдийнхээ дуртай болон гэр бүлийн гишүүдийг бүгдийг нь хамарсан тоглоом тоглох гэх мэт олон зүйл байж болно. Нэг удаадаа заавал их цаг орох шаардлагагүй багахан хугацаанд ч багтаан хийх боломжтой.

Өөрөө өөртөө цаг гарга.

Ихэнх эцэг эхчүүд хүүхэддээ анхаараад өөрсдийгөө мартчихдаг. Хэдий тийм боловч зарим үед ганцаараа байх цаг гаргах хэрэгтэй гэдгээ мэдэрдэг байна. Өөрөө өөртөө чөлөө өгч байх нь буруудаад байх зүйлгүй. Бага зэрэг завсарлага авах нь хүүхдэд тань ч өөрт чинь ч тустай байх болно.

Бусдаас дэмжлэг авах

Бусдын туслалцааг хүлээн авснаар та эцэг эхийн стресст орох эрсдэл буурна. Жишээ нь олуулаа нэг гэрт амьдардаг байх нь заримдаа хүүхдээ тэдэнд харуулаад өөртөө цаг гаргах боломжийг бий болгодог. Мөн бусадтай санаа бодлоо солилцох боломж олддог. Хүн бусадтай харилцан ярилцаж хэрхэн асуудлаа шийдвэрлэж байсан талаар нь сонсохоороо өөрийгөө ганцаараа биш гэдгээ мэдэрдэг.

Сайн дурын нийтлэлч: З.Дөлгөөнзул

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top