Эмч нарыг хувийн болон төрийн хэвшлийн эмнэлэгт давхар ажиллуулахгүй

Автор | Zindaa.mn
2014 оны 06 сарын 11

Эрүүл мэндийн салбарт ажиладаг эмч нар Төрийн байгуулага болон хувийн хэвшилд зэрэг ажиллаж болохгүй гэсэн журамт гарчээ. Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлгийн эмч нар 25 нь хувийн эмнэлэгтэй, давхар ажил үүргээ гүйцэтгэдэг зөрчил илэрчээ. Иргэдэд Төрийн нэгдсэн эмнэлэгтээ ширүүн, доруун, харилцааны соёлгүйгээр хандаж харьцдаг хэрнээ хувийн эмнэлэгтээ харин ч нэг өөр байдаг гэнэ. Үүнтэй холбогдуулан бүх хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгуулага, эмийн сангуудыг шалгаж байгаа юм байна. Шалгалтын үр дүнг Засаг даргын зөвлөлийн хурлаар авч хэлэлцэх бөгөөд тусгай зөвшөөрлийг стандарт хангасан байгуулагат өгөх юм. Учир нь стандартыг хангаагүй хувийн хэвшлийн эмнэлгийн үйл ажиллагааг цуцлаад эмч нар давхар ажиллахгүй аль нэгийг нь сонгох шаардлага тавьж байгаа аж.

 

Сэтгэгдэл ( 11 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Д.Сарнай(122.254.127.67) 2014 оны 06 сарын 24

эмч нараа өвдөн зовж ядраад эмнэлэг бараадаж байгаа иргэдээсээ хэдэн халтар төгрөг битгий горьдоорой, зүгээр л сайхан сэтгэл гаргаад эмчилчих. халтар төгрөгнөөс ч илүү буян ирнэ.хүнээс заавал шан харамж авах гэсний хэрэггүй.

0  |  0
Сауле(203.91.118.156) 2014 оны 06 сарын 12

Өвчтэй хүнээр бизнес хийж мөнгө олсон эдгээр эмч нар хожим нь бурханы зээрлэл хүртэж л таараа хожимын үр хүүхдийнхээ сайн сайнханыг бодож л ийм зүйл хйигээсээ билээ

0  |  0
хариулах (108.66.135.20) 2014 оны 06 сарын 12

Буруу гараар олсон хоол хоол болох уу. Зовлон шаналал дээр дөрөөлж мөнгө олох нь зөв үү. Хүн чанар мөн үү. Би үхэхээр чи үх гэсэнтэй адил. Төр байхгүй юм чинь ийм л байхаас ч яахав дээ.

0  |  0
ххх(112.72.13.105) 2014 оны 06 сарын 11

эмч нар ч гэсэн хүн шдээ үр хүүхудтэй хоол иддэг. бага цалингаар гэрээ яаж тэжээх вэ? луйвар хулгай хийж бга биш эрэлт нь бна ш дээ дандаа дээрэлхэхийн муу эмч нарыг

0  |  0
Zuv zuv(103.26.193.10) 2014 оны 06 сарын 11

Mash zuv demjij baina.

0  |  0
Иргэн(203.91.116.74) 2014 оны 06 сарын 11

Бөөн сүлжээ ш дээ. шинжилгээ хийлгэ гэнэ. Тэгээд тэр шинжилгээ өгөх газар нь өөрийх нь хувийн эмнэлэг байдаг ш дээ. Өглөө ажил дээрээ ярвайсан муухай ааштай амьтан орой хувийн эмнэлэгтээ соёлтой гэж гайхагдмаар хүмүүс ЭМЧ нар...

0  |  0
Дорж(202.170.80.25) 2014 оны 06 сарын 11

Баян-Өлгийн эмч нар мөн адил хувийн эмнэлэгтэй. Өвчтэй, ядарсан ард түмнээс мөнгө сааж байгаа. Төр засгаас энэхүү давхар дээлийг яаралтай шийдвэрлэх хэрэгтэй.

0  |  0
хариулах(108.66.135.20) 2014 оны 06 сарын 11

УБ-т хувийн улсын гэсэн 2 газар давхар ажилладаг эмч нар олонш дээ. Үзүүлэхээр хувийн эмнэлэгтээ очихыг хэлнэ бас найз дотно хүмүүс нь тэнд оч гэж зааж өгнө Хувийн эмнэлэгүүд ч мэдэхгүй мөнгө сааж ард иргэдийг сэгсэрдэг л улсууд байдагдаа. Хавдартай хүнийг торгоож мөнгийг нь авсаар үхэх болохоор нь хавдар луу явуулдагш дээ. Улиг болсон хүний амиар баяждаг луйварчид бол эмч нар шүү.

0  |  0
Top