Эрээн хот руу татваргүй нэвтэрдэг боллоо

Автор | Zindaa.mn
2014 оны 06 сарын 11

Замын-Үүдийн боомтын захиргаа БНХАУ-ын Эрээн хотын удирдлагуудтай хил нэвтрэхэд авдаг олон төрлийн татвар, хураамжийг багасгах зорилготой албан ёсоор хуралдлаа. Хуралдаанаар Замын-Үүдийн боомтоос Эрээн хот руу нэвтрэхэд авдаг хураамжийг тэглэх шийдвэр гаргажээ. 

Эрээн хот руу зорчдог Монгол иргэдээс таван юанийн хураамж авдаг байсныг больж татваргүйгээр хил нэвтрэх боллоо. Манай улсын хувьд жилд дунджаар хоёр сая ам.доллар авдаг байсан байна.


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top