З.Ганбаатар пара буудлагын дэлхийн цомыг хүртлээ

Автор | Zindaa.mn
2014 оны 06 сарын 11

АНУ-ын Форт Бенин хотод болсон пара буудагын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж өндөрлөлөө. Тус тэмцээнд оролцсон манай улсын “Аварга”клубын тамирчин спортын мастер З.Ганбаатар 50 метрийн сонгомол гар бууны төрөлд алтан медаль хүртсэн байна. Тэрээр арван шатны нийлбэр дүнгээр 178,2 оноогоор тэргүүлжээ. Мөн 10 метрийн гар бууны дасгалд хүрэл медаль хүртэж эх орондоо хос медальтай ирнэ. Энэ төрөлд есөн сум тавьснаас 170,2 оноогоор гуравдугаар байр эзэлсэн юм. 10 метрийн гар бууны дасгалд Норве улсын тамирчин Жаоким 198,6 оноогоор бусад тамирчдаас тасархай тэргүүлжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top