Гоц авъяастай Гэлэнмаа

Автор | Zindaa.mn
2014 оны 06 сарын 11

Нууцлаг, онцгой дуулах авъяастай хүмүүсийг уран бүтээлч болгох зорилготой зохион байгуулдаг Америк телевизийн шоу “The voice” Итали улсын ялагчаа өнгөрсөн долоо хоногт шалгаруулсан юм. Ялагчаар 25 настай, Сицилийн Гэлэнмаа Кристина тодорлоо. Тэрбээр өөрийн онцгой дуу хоолойгоороо үзэгчдийг өөртөө татаж чадсан юм.

Кристина нь өмнө нь хуримын үйл ажиллагаа болон орон нутгийн ямар нэгэн нээлтийн ажиллагаан дээр дуулдаг байжээ. Ялагч болмогцоо хүмүүст Бурхантай нэгдэж түүнд залбирахыг уриалж байсан билээ. Түүний бичлэг Youtube сайтад 52 сая гаруй хандалтыг авч чадлаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top