Ш.Түвдэндоржыг сайд болгох эсэхийг шийднэ

Автор | Zindaa.mn
2014 оны 06 сарын 12

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын гишүүн Г.Түвдэндоржийг Үйлдвэр, хөдөө аж ахуй /ҮХАА/-н сайдад томилох эсэхийг шийдэх юм. Өнгөрсөн мягмар гаригт Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн, Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаанаар Ш.Түвдэндоржийг ҮХАА-н сайдад нэр дэвшүүлэх эсэхийг хэлэлцэхэд олонхын саналаар дэмжсэн. Өөөрөөр хэлбэл байнгын хорооны хуралдаанд 22 гишүүн сууснаас 19 нь түүнийг сайд богоно гэдэг санал өгсөн. Тэгэхээр өнөөдрийн хуралдаанаар ч түүнийг дэмжээд сайдад томилох магадлал өндөр байна. Ингээд тэрбээр сайд болох юм бол бас дахин давхар дээлтэй сайд гарах юм.

МАН-ынхан ч түүнийг "давхар дээл"-тэй байхыг хүлээн зөвшөөрч алга ташин дэмжиж буй. Уг нь тэд "давхар дээл"-ний асуудлыг хамгийн ихээр шүүмжлэгчид.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top