Энэ сарын 14- нд ЭЕШ эхлэнэ

Автор | Zindaa.mn
2014 оны 06 сарын 12
Энэ жилийн их, дээд сургууль, коллежид элсэгчдийн ерөнхий шалгалт энэ сарын 14-нд буюу бямба гарагт эхэлнэ. Энэ жилээс эхлэн суудлын хуваарь буюу шар хуудсыг Боловсролын үнэлгээний төвийн цахим хуудас руу бүртгэлийн дугаар нууц үгээ ашиглан нэвтэрч ороод шалгуулагчийн булангаас хэвлэж авахаар болсон.
 
Харин шалгалтын хичээлийг солих, засах боломжгүй юм. ЭЕШ орон даяар зургаадугаар сарын 14-ний 12:00 цагт монгол хэл бичгийн шалгалтаар эхэлнэ.
 
Сар/өдөр
Цаг
Хичээл
06 дугаар сарын 14
12:00-13:40
Монгол хэл бичиг
06 дугаар сарын 16
10:00-11:20
Орос хэл
13:00-14:40
Хими
16:00-17:20
Англи хэл
06 дугаар сарын 17
08:30-09:50
Монгол Улсын түүх
11:30-13:10
Математик
14:30-15:50
Биологи
17:00-18:20
Монгол хэл
06 дугаар сарын 19
08:00-09:40
Физик
11:30-12:50
Нийгмийн тухай мэдлэг
14:20-15:40
Газарзүй

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top