Цөөнхийн бүлгийнхнээс яриа авахыг хориглосон гэв

Автор | Zindaa.mn
2014 оны 06 сарын 12

Сүүлийн үед МАН-ын бүлэг илэрхий идэвхижих болсон. Тиймээс МАН-ын бүлгийн ажлын албаны дарга, зөвлөхүүд тодорхой асуудлаар байр сууриа илэрхийлж бодлогоо тайлбарлаж эхэлсэн. Бас эрх баригчдыг ч гэсэн шүүмжилэхээ мартдаггүй. Тэгвэл тэдэнд асуудал тулгарсан гэж эх сурвалж мэдээллээ. Учир нь УИХ дахь цөөнхийн бүлгийн ажлын албаныханаас яриа авч болохгүй. Тэдний байр суурийг гаргах шаардлагагүй гэсэн албан бус үүргийг хэвлэлийнхэнд хандаж УИХ-ын тамгын газрын нэгэн дарга өгсөн гэнэ. Хэрэв тэднээс яриа аваад байвал ордонд нэвтрэх эрхийг нь хаана гэж мэдэгдсэн бололтой. Учир нь өнгөрсөн долоо хоногт УИХ дахь МАН-ын бүлгийн ажлын албаны дарга Ш.Раднаасэд телевизийн сэтгүүлчдэд Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах гэж байгаа шалтгааны талаар яриа өгчээ. Түүний яриа олонхийн бүлэгийн гишүүдэд таалагдаагүй байна. Тиймээс Ш.Раднаасэдээс яриа авч болохгүй шүү гэж телевизийн сэтгүүлчдэд эрх баригчид аятайхнаар сануулж эхэлжээ.

    Ийнхүү ардчилал ярьдаг, үг хэлэх хэвлэн нийтлэх эрхийг хамгийн их тунхагладаг ардчилсан хүчин Засгийн эрхэнд гарчихаад цөөнхийн төлөөлөгчидийн яриаг гаргуулахгүй байх талаар янз бүрийн алхам хийж байгааг шүүмжлэх хүмүүс олон боллоо. Уг нь Үндсэн хуулиар Монгол Улсын иргэн бүр үг хэлэх, хэвлэн нийтлэх эрхтэй. Гэвч тэр эрхийг нь олонх үл тоож цөөнхийнхөө үгийг бүдүүлэгээр хааж эхэлжээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
kkk(202.179.20.219) 2014 оны 06 сарын 12

haramsaltai ni bugd meddeg ch huleen zuvshuuruh mayagtai.olon jil business hiigeegui uildver uilchilgee bgui turd zutgecheed l terbumaar toologdoh bairand amidarch unetei mashin ur huuhed ni gadaadad unetei surguulid surch tansag ni argagui amidardag zahin neg gaali,tatvar iin hurgan darga nar l tiim bga.

0  |  0
kkk(202.179.20.219) 2014 оны 06 сарын 12

gants unen yum helei suulin 20-garui jil zasagin erhend garj byaluu hurtej chadaagui ni esvel garsan ch byaluuni herchim taalagdaagui ni ard tumend hairtai bolj zuv zuitei shuumjilel heldeg gaigui suudald ochood byaluu ni amttai bhin bol hahaj tsatsaal chiheel yavna uu gehees yun ard tumen.ali ch nam ni yav yalgaagui. shudraga yoy avilgalin esreg enee teree eldev goy yaria bol zugeer show.ih baga,il dald gdgeeree yalgaatai uur yu ch bish.enkhbayar,bayar,altanhuya g yag adilhan sain nuuj chadsan chadaagui ali her ih ve gdgeeree l yalgaatai.

0  |  0
Top