Өнөөдрийг Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагаас санаачилсан байна. Тухайн өдрийг тохиолдуулан хүүхдийн төлөө үйл ажиллагаа явуулдаг болон иргэний нийгмийн байгууллагууд хамтран “Нийгмийн хамгааллаа өргөжүүлж , хүүхдийн хөдөлмөртэй тэмцье!” хэвлэлийн бага хурлыг зохиолоо.
Дэлхийн хэмжээнд 183 сая хүүхэд хөдөлмөр эрхэлдэг гэсэн судалгааг Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагаас гаргасан бол Монгол улсад 98 мянга гаруй хүүхэд хөдөлмөр эрхэлдэг талаар Үндэсний статистикийн хорооноос хийсэн Хүүхдийн хөдөлмөрийн үндэсний түүвэр судалгаанд харуулжээ.
Дэлхийн улсуудад “Хүүхдийн хөдөлмөрийн эсрэг дэлхийн өдөр”-ийг 2002 оноос эхлэн тэмдэглэх болсон бөгөөд Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагын гишүүн орнууд 2016 он гэхэд хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрүүдийг устгах зорилт тавьсан. Зорилтдоо хүрэхийн тулд холбогдох байгууллагууд үйл ажиллагаагаа эрчимжүүлэх шаардлагатайг байгааг хэвлэлийн хурлын үеэр онцолсон юм.

Сэтгэгдэл ( 0 )