Автобусны буудал “ТҮЦ” биш “Такси зогсоол”-той болно

Автор | Zindaa.mn
2014 оны 06 сарын 12

Энхтайваны өргөн чөлөөний баруунаас зүүн чиглэлд Улаанбаатар их дэлгүүрийн болон Хүнсний 20 дугаар дэлгүүрийн буудлуудыг нэгтгэж, Улсын их дэлгүүрийн баруун урд талд автобусны буудал бий болгосон.  Харин “Хүч “бөөний төвийн урд талын зогсоолыг шилжүүлэн хуучнаар ХААЯ-ны урд шинэ зогсоол гаргажээ. Мөн баруун дөрвөн замын зогсоолын ачааллыг бууруулах үүднээс зүүнээс баруун тийш үйлчилдэг чиглэлүүдийг шинэчлэн Баруун дөрвөн замаар III, IV хороолол руу Амарсанаагийн гудамжаар эргэдэг “Рамада” зочид буудлын баруун талд шинээр автобусны зогсоол хийж ашиглалтад орууллаа. Харин Улаанбаатар их дэлгүүр, Хүнсний 20, Хүч бөөний төв зэрэг автобусны хуучин зогсоолыг “Такси зогсоол” болгохоор нийслэлийн Тээврийн газраас шийдвэрлэсэн. Дээрх зогсоолуудад энэ сараас эхлэн такси зогсож иргэддээ үйлчилж эхлэх юм. Нийслэлээс автобусны буудлууд дээр ТҮЦ-ийн үйлчилгээ үйл ажиллагаа явуулахыг хориглож байгаа гэнэ. Тиймээс шинээр байгууллагдаж байгаа автобусны буудал, таксины зогсоол дээр ТҮЦ- ийг байрлуулахгүй юм байна. Одоогийн байдлаар Сүхбаатар дүүргээс зарим ТҮЦ-үүдэд газар чөлөөлөх тухай мэдэгдэх хуудас хүргээд байгаа аж.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(77.223.128.178) 2025 оны 03 сарын 13

Wow, this is in every reepcst what I needed to know.

1  |  0
Зочин (103.26.193.5) 2025 оны 03 сарын 13

Маш зөв арга хэмжээ авах нээ.Хоёр гараа өргөн дэмжиж байна.Автобусны буудлын жаахан талбайд араар шивтэр үнэртсэн ”том төмөр авдар” байлгаснаас иргэд бид аятайхан,зайтай

1  |  0
bi(182.160.41.29) 2025 оны 03 сарын 13

zuv shu TUTS- uud bugd tamhi shirhegeer zarj bna.

1  |  0
Top