Уржигдраас хойш “Хатан туул” цэвэр усны үйлдвэрийн бохирыг харуулсан зураг интернэт орчинд тарсан. Мөн үүнтэй холбоотой санал гомдол, мэдээлэл манай сайтад олноороо ирсэн юм. Иргэд гомдолдоо ихэвчлэн уг үйлдвэрийг “чанарын шаардлага хангахгүй бохир орчинд үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд цэнхэр савтай уснууд нь хлорын амттай, хатуулаг ихтэй байдаг” гэж байлаа.
Үүнтэй холбогдуулан бид тус үйлдвэр дээр очиж, үйл ажиллагаатай нь танилцсан юм. Уг үйлдвэрийнрхэн интернэтэд тарсан бохир өрөөнд савлаад овоолсон усны талаар ийм тайлбар өгч байна. “Агуулахад баллонтой усаа түр хураасан байсан юм. Тэр зургийг манайд ажиллаж байгаад зөрчил гаргаж ажлаасаа гарсан залуу аваад интернэтэд тавьчихсан байна. Түүнээс биш манай үйлдвэр бохир биш. Стандартын дагуу үйл ажиллагаагаа явуулдаг” гэлээ. Мэдээж бохир орчин байсан болоод тэр залуу зураг авсан нь дамжиггүй. Харин биднийг очиход хэрэндээ цэвэрлэсэн байлаа.
Мөн үйлдвэр нь Таван шараас 22-ын товчоо явах замд байдаг бөгөөд доторх гүний худгаасаа усаа гаргаад шүүгээд савладаг юм байна. Хүнсний үйлдвэрүүдийн стандарт маш нарийн дэг журам, эрүүл аюулгүй цэвэр орчин бүрдүүлж ажиллах ёстой. Үйлдвэр үйлдвэрийн дотоод зохион байгуулалт өөр өөр байдаг. Үүнийг холбогдох байгууллагууд л тогтоох байх. Хэн нь шаардлага хангаад хэн нь хангахгүй байгааг холбогдох байгууллагууд шалгаж тогтоох байх. Хатан туулынх ийм байна. Бохирын шугам явсан хотын захын хорооллын дунд ийнхүү худаг ухаад усаа авдаг юм байна. Тэд өөрсдөө 180 метрийн гүнээс усаа татдаг гэж байгаа боловч хэдэн метрийн гүнээс авч байгааг нь таашгүй юм.

Сэтгэгдэл ( 9 )
Four score and seven minutes ago, I read a sweet arlceti. Lol thanks
чамайг хэрэглээнээсээ хаслаа новшоо
Зургийг тавьсан залуу бодит байдлыг л харуулсан байна шүү дээ. Харин ч зөв юм хийсэн байна. Үүнийг хараагүй бол мэдэхгүй шүү дээ. Тэр халагдсан залуу ийм бохир заваанаас болоод ажиллах боломжгүй ч байсан юм билүү. Ямартаа ч зөв ард түмэнд ойлгуулах хэрэгтэй.
HATAN TUULN HELJ BAGAA UNEN BOL HALAGDSAN ZALUUG GUTGELEG HYYSEN GEJ SHUUHED UGUH YOSTOY.HEREV TEGEHGU BOL HUDLAA.ZALUU CH DEE HOGN LALAR L BAS BAYNA.
naad uildver chini mgl iin todorhoi heden huniig tejeej bga yuldver bailguidee.bid nar bie bienee ingehee bolimoor yumaa.sain saihan yum bichij bmaar bna
Er ni bol taaruuhan us ajiglagddag hatuulag gedeg ni anzaaragddag. Gehdee hunii eruul mended her honoolteig ni meregjiliin humuus chaddag bol todorhoilood olon tumend unen medeelel ogoh heregtei .Ajil hiij baigaa baylag buteej baigaa negnee zuv harj uram demjleg uzuulej baival mongolchuud bidend heregtei baihaa
bi hujirt l uudag kk :P
naadah chini mongol ehnertei huja ezentei uildver gesen sh dee.labratory-d ni huja nar bdag gesen.
бохир байсан болоол зураг дарсан байгаа бахй аа дахиж энэ усыг уухгүй ээ