Гандангийн хаалганаас баруун тийш явах зам, Анкарагийн гудамжийг Лааганы гудамжтай холбох зам буюу бишрэлт зочид буудлын урдуур, Эрхүүгийн гудамжийг Денверийн гудамжтай холбогдох зам буюу 11-р хорооллын урдуур АНУ-ын ЭСЯ-ны зүүн талын зам хүртэл байгалийн чулуун зам ашиглалтанд ороод байна. Энэ жилд ёсөн чиглэлд байгалийн чулуугаар авто зам төлөвлөж байгаагаас нэг нь ийнхүү ашиглалтанд орлоо.
Замын ажилыг “Эко тогтол” ХХК ажиллаж, өчигдөр Нийслэлийн Засаг дарга мөн Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл хоёр урсгалтай байгалийн чулуун замтай танилцлсан байна. уг зам нь тухайн хороолол дунд үүсдэг замын ачааллыг бууруулахад чухал ач холбогдолтой хэмээн мэргэжилтнүүд үзэж байна. Мөн байгалийн чулуун хучилттай зам нь чанарын хувьд эдэлгээ сайтай, удаан ашиглагдаж борооны усыг шингээж нэвчүүлэх, шугам сулжээний шинэчлэл хийхдээ зам эвдэлгүйгээр хийх боломжтой аж. Түүнчлэн заавал зун цагт хийлгүй, хүйтэн сэрүүнд ч барих боломжтой юм гэжээ.

Сэтгэгдэл ( 0 )