Хүй долоон худгийг “Монгол наадам” цогцолбор болгох шийдвэрийг НИТХ гаргасан билээ. Цогцолбор барих ажлын хүрээнд хоёр үйлчилгээний талбай, хатуу хучилттай 7000 автомашины зогсоол "61"-ийн гармаас Хүй долоон худаг хүртэл 8,5 км автозамыг барьж ашиглалтад оруулсан.
Мөн наадмаас өмнө Хүй долоон худгийн наадмын үйлчилгээний талбайг холбосон 2.7 км авто зам, 800 метр урт явган зорчигчдод зориулсан зам, 500 машины хатуу хучилттай зогсоолыг шинээр барина.
Энэ жилийн баяр наадмаар Хүй долоон худаг руу Railbus явуулахаар болсон. Railbus нь Давааны өртөөн дээр зогсож эндээс 2 км орчим зайд наадамчдыг нийтийн тээврээр тээвэрлэх юм.

Сэтгэгдэл ( 0 )