Дулааны эрчим хүчний хэрэгцээ, шаардлагыг хангахын тулд том эх үүсвэрүүдийн хүчин чадлыг шат дараатайгаар нэмэгдүүлж буй. Энэ хүрээнд нэг жилийн хугацаанд хийж гүйцэтгэсэн “ДЦС-3” ТӨХК-ийн суурилагдсан хүчин чадлын50 МВт-ын өргөтгөлийг өнөөдөр ашиглалтад хүлээж авлаа. Энэхүү арга хэмжээтэй давхцуулж Засгийн газраас долоо хоног бүр хийдэг “Бүтээн байгуулалтын цаг” уулзалтыг “ДЦС-3” ТӨХК-ид хийсэн юм. Уулзалтад Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Эрчим хүчний сайд М.Сономпил, Эрчим хүчний дэд сайд Д.Доржпүрэв, Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мөнхбат, “ДЦС-3” ТӨХК-ийн дэд захирал Ч.Баттулга нарын хүмүүс оролцлоо.

Сэтгэгдэл ( 1 )
Сайн төсөл болсон шүү! Даанч хийсэн хүмүүсийг нь Сайд Зоригт, Дэд сайд Пүрэвбаатар, ТнБ Дарга Дэлгэрцогт, ДЦС 3-ийн Захирал Чимэддорж гэх мэтийн этгээдүүд гудамжинд гаргасан даа. Харамсалтай. Салбар мэдэхгүй хүнийг үнэлдэггүй нөхдүүд энэ салбарт ирдэг нь бүүр харамсалтай.