Д.Дорлигжав: Эрүүгийн хэргийн мөрдөн байцаах үйл ажиллагааны зардалд 2 тэрбум хэрэгтэй

Автор | Zindaa.mn
2014 оны 06 сарын 17

 

Улсын Ерөнхий Прокурор Д.Дорлигжав цаг үеийн асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.  Манай улсад сүүлийн жилүүдэд их хэмжээний хууль бус мөнгө оруулж ирэн, мөнгө угаах гэмт хэрг ихсэх болсон. Их хэмжээний мөнгө угаасан гэх энэ гэмт хэргүүдэд ихэвчлэн төрийн өндөр албан тушаалтнууд болон томоохон компаниудын удирдлагууд холбогдож байдаг.

Тэрбээр хэлэхдээ хэрэгт холбогдсон УИХ-ын гишүүн болон үндсэн хуулийн цэцийн гишүүн гэх албан тушаалтнуудад хэд хэд байгаа хэдий ч тэдний халдашгүй бүрэн эрхийнх нь хүрээнд захирагдан тэднийг шалгаж чадахгүй байгаа хэмээлээ. Ямартаа ч энэ албан тушаалтнуудад холбогдох хэд хэдэн хэрэг байгаа ч тэдний халдашгүй бүрэн эрхээс болж дээрх хэргүүдийн мөрдөн шалгалт бүрэн зогссон байна.

Хэдийгээр өндөр албан тушаалтан ч гэлээ хийсэн хэрэгтээ хариуцлага үүрэх ёстой хэмэээн Улсын Ерөнхий Прокурор Д.Дорлигжав хэд хэдэн удаа мэдэгдэл хийсэн боловч хуулийн хүрээнд хамгаалагдсан учир хэрэг хаагдахад хүрч байна хэмээх тайлбарыг өглөө.

Мөн тэрбээр эрүүгийн хэргийн мөрдөн байцаах үйл ажиллагааны зардалыг урьдаас төлөвлөж болдоггүй учир шүүхийн байгууллагад санхүүгийн хүндрэл учирдаг. Тодруулбал хэдэн цогцос зөөх, ямар хүнд гэмт хэрэгтний араас мөрдлөг явуулахыг бид мэдэхгүй байдагт байгаа ч тус ажилд хоёр тэрбум төгрөгийг зайлшгүй төсөвлөж өгөх хэрэгтэй гэж байлаа.


 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Шинэ Монгол(202.131.247.50) 2025 оны 03 сарын 13

энэ эвгүй гар шүүх прокурорыг яаж шинэчилж байгаа талаараа мэдээлэл хийдэггүй юм байх даа

1  |  0
mkgl(96.24.118.233) 2025 оны 03 сарын 13

Uuruu hulgaich baij bas hulgaichaa shalgah gej

1  |  0
Top