Мэргэжлийн сүмогийн 71 дэх ёкозүна М.Ананд Какүрюүгийн цолны найр энэ сарын 14-нд Токио хотноо болж, ёкозүна Асашёорюү, Хакүхо, Харүмафүжи тэргүүтэй 800 зочин оролцжээ. Какүрюү зочдын өмнө “Ёкозүна цолтой башёд түрүүлэх нь миний зорилго. Ирэх долдугаар сарын тэмцээнд түрүүлэхийн төлөө зүтгэх болно” гэсэн байна. Түүний багш Үзүцү Ояката “Өнгөрсөн тэмцээнд аварга есхөн ялсан. Бид хоёрт их хэцүү байлаа. Ёкозүна гэдэг ялах үүрэгтэй. Ирэх тэмцээнд хоёулаа алдаагаа засч, Эзэн хааны цом өргөхийн төлөө хичээх болно” гэж ярьжээ.
Сэтгэгдэл ( 1 )
амжилт хүсье, чи чаднаа мундаг шүү