Дорнод аймгийн Баяндун сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг алтны уурхайн нүхэн дотроос цогцос олджээ. Уг цогцос нь хоёр жилийн өмнө сураггүй алга болсон О гэгчийн цогцос байжээ. Тухайн үед найзуудтайгаа явж байгаад алга болсон түүнийг гэр бүлийнхэн нь хоёр жил хайжээ. Ингээд эцэстээ түүнийг олохоор зөн билигчдийг ч урьж залж, асууж байжээ. Хоёр жилийн дараа уг иргэний цогцосыг уурхайн нүхэн дотроос олжээ. Хэргийн газар шинжээчид, холбогдох хүмүүс ажиллаж, иргэн О мөн болохыг тогтоосон байна.

Сэтгэгдэл ( 1 )
Алтны уурхай гэчээд шал өөр уурхайн зураг хийцэн байх юм. Ингэж болохгүй биз дээ.