Хаврын тохижилтын ажил эхэлсэнтэй холбогдуулан, хотын өнгө үзэмжийг зурагаар гоёх зорилготойгоор 160м2 талбайд 3D зурагнуудыг урласан байна. Энэхүү санааг нийслэл хотын Захирагчийн ажлын албаны санаачилгаар залуулст урлагийн мэдэрүүлэх зорилготойгоор хийж байгаа гэнэ. Дэлхийн өндөр хөгжилтэй ихэнхи улсууд зурган гоёлоор хотоо чимдэг хэмээн Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллэв. Уг зураг нь иргэдэд ихэд таалагдаж байгаа нь ажиглагдаж байна. МУБИС-ийн ойролцоох гудамж, талбайд зурж байгаа 3D зургууд нь хотын соёлыг иргэдэд сурталчилах, архи, тамхи, хорт зуршлын эсрэг агуулга илэрхийлж байгаа аж. СУИС, ИЗИС-ийн дүрслэх урлагийн сургуулийн багш оюутнууд, чөлөөт уран бүтээлчид эдгээр зургийг зурж, байгаа юм байна.
Т.Дэлгэрэгцэцэг

Сэтгэгдэл ( 1 )
ЗD зургууд үнэхээр таалагдаж байна. зарим нь ингэж эх орноо төрөлх хотоо дэлхийн жишигт хүргэх гэж чаддаг бүхнээрээ гар бие оролцож сэтгэж байхад зарим залуус даанч соёлгүй хотод үзэмж нэмж гэрэл гэгээ авчирч байгаа зүлэг цэцгэн дээгүүр хэнэг ч үгүй гишгээд зам хөндлөн гарч байх юм. Хажууханд нь гарч байхад хэнэггүй зүлэг цэцгэн дундуур туучих тэдгээр залуусыг тааралдсан харсан бүхэн утсан дээрээ ч болов зургий нь аваад нэтээр цацаасай. эгч настай эмээ өвөө нялх балчир хүүхэд зүлэг туучихгүй байхад эрүүл чийрэг идэр залуу эрэгтэй эмэгтэй зүлгэн дундуур цэцгэн дундуур туучих нь ямар гутамшигтай вэ. хэдхэн алхмын газар тойроод гарвал эрүүл мэндэд нь ч хэрэгтэй дэ. эдгээр залууст үе тэнгийн бүтээлч нөхдөөсөө ичиж амьдар, Хотын соёлд суралц гээд сониь ТВ бүх сувгаар ичээгээд өгөөсэй билээ Энэ бол наад захын соёл боловсролгүйн жишээ бус уу. хотын зүлэг бол хээр хөдөө биш шүү дээ. хичнээн хөрөнгө хүн хүч хөдөлмөр шингэж байгааг үзэж бахархах сэтгэлгүй хүн дүрст .......-нууд юм даа. й хөөрхий хүмүүсийн түвшин гэж. Залуусаа үе тэнгийн залуусаа яаж соёлжуулах вэ? Ямар арга байна.