Баянгол дүүргийн 15 дугаар хороо 24 дүгээр байрны дөрвөн тоотод энэ сарын 16-нд гал гарсан байна. Гал үүднээсээ эхэлж гарсан бөгөөд яах ийхийн зуургүй битүү утаа болж улмаар дотор нь байсан хүмүүс утаанд угаартаж амиа алдах дөхсөн аж. Б. Маргад гэх 19 настай хүү 24 дүгээр байрны хажуугаар дүүтэйгээ алхаж явтал “Амь авраарай” хэмээн эмэгтэй хүний орилох дуу сонсогдсон байна. Б.Маргад иргэнийхээ үүргийг нэр төртэйгээр биелүүлж галын аюулаас гурван хүний эрдэнэт амийг аварсан баатарлаг үйлс бүтээжээ. Б.Маргадын аварсан иргэд бүгдээрээ ахмад настай хүмүүс байжээ. Хэрвээ гал командын машин ирэхийг хүлээсэн бол эдгээр буурлууд бүгд галд өртөж амь насаа алдах байсан байна. Тэрбээр Ахлагчийн сургууль төгсөөд одоо Зэвсэгт хүчний 150 ангийн дэд ахлагч цолтой юм байна.

Сэтгэгдэл ( 10 )
tor zasag min uramshuulaarai. ene bol 7mash tom uils buteesen bn.
Зэвсэгт хүчний ахлагч нарт баяр хүргэе
Зэвсэгт хүчний ахлагч нарт баяр хүргэе
Зэвсэгт хүчний ахлагч нарт баяр хүргэе
sain zaluu . hovor hun bn da
khuurhun batsaan sain bna. Manai bairnii gadaa sags toglood bdag bsan khyy l bna. Sain bna bayar khyrgeye. Zaluuchuud mini iim l bh heregtei eniig l sak zaluu gedgiim daa.
tsergiin hunii uurgee bieluulsen bn bayr hurgie amjilt husie
Yostoi sain huu bn. Ajild ni amjilt hamgiin sain saihniig husie.
zaluuchuddaa vlger duurial bolsn sn zaluu bn bayr hvrgie
yasan achtai buyntai hun bee. iim l bh heregtei bgaansht. hewlel medeelleer dandaa neg negniigee alj hydaj gene gesen ym sonsood bhaar iim ym sonsoh saihan bh chini we.