Яагаад борлуулалт нэмэгдэггүй вэ?

Автор | Zindaa.mn
2014 оны 06 сарын 19

Байгууллагын ашиг орлого борлуулалтын ажилтаны мэдлэг, ур чадвар ажилдаа хандах хандлагаас шууд хамаардаг.

Гэтэл ихэнхи борлуулалтын ажилтнууд өдөр тутмын ажилдаа түүртэн шинэ хэрэглэгч хайж олох хэрэглэгчдийг сэтгэл ханамжтай үлдээх халамжлах тал дээр огт анхаардаггүй. Ингэснээр идэвхи санаачлагагүй, реактив хандлагатай болж борлуулалтыг түгээлттэй адилтгаж ойлгодог. Борлуулалтын проактив хандлагатай болж борлуулах ур чадвараа нэмэгдүүлэхийн тулд борлуулалтын тухай мэдлэг, мэдээллээ нэмэгдүүлэх шаардлагатай. Чухам энэхүү хэрэгцээ шаардлагыг хангах үүднээс Монголын Лектор Төв “Мастер борлуулагч” сургалтыг зохион байгуулдаг. Шинэ хэрэглэгч олох буюу проспектинг хийж чадахгүй байгаа бол... Борлуулалтын ажилтаны ажил үүргийн хуваарьт нэн тэргүүнд шинэ хэрэглэгч олох ажил ордог. Гэтэл ихэнхи борлуулагч нар шинэ хэрэглэгч олох нь маркетингийн албаны ажил хэмээн эндүүрч, хэрэглэгчдийг аяндаа ирнэ хэмээн найдаж хүлээсээр байгууллагыг хүнд байдалд оруулдаг. Шинэ хэрэглэгч олох нэлээдгүй олон арга бий. Мастер борлуулагч сургалтаас шинэ хэрэглэгч олох 15 аргатай танилцах болно.Бүтээгдэхүүн, үйлчилгээгээ амжилттай борлуулж чадахгүй байвал... Борлуулалт амжилттай болох эсэх нь бүтээгдэхүүн, үйлчилгээгээ хэрхэн танилцуулахаас шалтгаалдаг. Бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулах арга, техникт суралцаагүй борлуулагч ихэвчлэн бүтээгдэхүүнийхээ шинж чанарыг л танилцуулдаг. Гэтэл хэрэглэгч бүтээгдэхүүний шинж чанарыг биш үр ашигийг худалдаж авдаг. “Мастер борлуулагч” сургалтаар бүтээгдэхүүн, үйлчилгээг танилцуулах FAB, SELL, AIDA зэрэг шалгарсан загваруудтай танилцаж, дадлага ажил хийнэ. Түүнчлэн тус сургалтаар худалдан авагчийн шийдвэр гаргах үйл явц, борлуулалтын хаалт, татгалзлыг илрүүлж – хариу үйлдэл үзүүлэх болон хэрэглэгчийг халамжилж урт хугацааны харилцаа тогтоох арга зүй зэрэг борлуулалтын процесстой холбоотой мэдлэгийг цогцоор нь олгоно. Мөн борлуулалтын таамаглал хийх, норм, бүс нутаг тогтоох зэрэг борлуулалтын удирдлагын асуудлуудтай танилцана. Сургалт энэ амралтын өдрүүдэд буюу 2014.06.26,27,28-нд хичээллэнэ. Дэлгэрэнгүй мэдээллийг 7011-1839, 7010-1839, 99049075 утсаараваарай!!! Богино хугацаанд борлуулалтаа нэмгдүүлье.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
hahha(103.26.193.6) 2025 оны 03 сарын 13

Hudlaa shaa

1  |  0
Close menu