Элсэлтийн ерөнхий шалгалт орон даяар энэ сарын 14-нд буюу эхэлсэн. Өнөө жилийн ЭЕШ-ын гол онцлог бол Монгол хэл, бичгийн шалгалтыг бүх шалгуулагчид өгч байгаа явдал юм. Энэ нь эх хэлний боловсролын чанар, хэрэглээ, харилцааны түвшинг тогтоох, дархлааг сайжруулах зорилготой бөгөөд энэ жил анх удаа авч байгаа учраас босго оноо тогтоогоогүй. Монгол хэл, бичгийн шалгалт өгч бусад шалгалтаа өгөх эрхтэй болсон шалгуулагчид өнөөдрөөс эзэмших мэргэжлийнхээ дагуу шалгалт өгөх юм.
Элсэлтийн Ерөнхий Шалгалт гэдэг бол амьдрал хөл тавьж алдрай бяцхан дүү нарын минь анхны алхам болдог жамтай. Энэ үеэс л тэд ирээдүйн ажил амьдралынхаа суурийг тавьдаг.
Тэгвэл ЭЕШ улс даяар явагдаж байгаа энэ үеэр элдэв хэл ам болон зөрчил дутагдлыг гардаг ертанцийн жам мэт. Үүнийг хянан зохицуулахын тулд Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Боловсролын хяналтын улсын байцаагч нар нийслэлийн зургаан дүүрэгт ЭЕШ-ын монгол хэл, бичгийн хичээлийн үйл ажиллагаанд хөндлөнгийн хяналт тавин ажилласан байна.
Харамсалтай нь шалгалтаар ЭЕШ-ын зохион байгуулалтын үйл ажиллагаанд байгаа хэд хэдэн зөрчлүүдийг илрүүлжээ.
Зөрчлүүдийг нарийн тодруулбал, “Энх-Орчлон” дээд сургууль дээр шалгалтыг сургалтын зориулалтын бус цайны газрын зааланд авч байсан бол, политехникийн коллеж дээр шалгалтын үед хүүхдийн дээрээс салхивч унаж, шил нь хагарч гэмтээсэн, Улаанбаатар-Эрдэм дээд сургууль дээр хоёр материал дутуу ирсэн, ХААИС дээр шалгалтын материал тогтоол, протокол лацгүй ирсэн, А вариант хэвлэлийн алдаатай ирсэн, мөн энэ сургууль дээр нэг сурагч ахыгаа өөрийнхөө оронд оруулж байгаад баригдсан зэрэг зөрчлүүд гарсан хэвлэлийн байгууллагынхны сонорт хүрчээ.
Мөн бас нэгэн зөрчил илрээд байгаа нь ХААИС дээр шалгалтын материал тогтоол, протокол лацгүй ирсэн гэх зохион байгуулалтын ноцтой алдаа гарсан байна. Энэ нь маш том зөрчил бөгөөд ингэснээр ЭЕШ-ын материал алдагдсан байж болзошгүй гэдгийг нотолж байна. Үүгээр ч зогсохгүй Улаанбаатар-Эрдэм дээд сургууль дээр хоёр материал дутуу ирсэн, А вариант хэвлэлийн алдаатай ирсэн гэх мэт томоохон зөрчлүүд удаа дараа гараад байгаа юм байна.
Зохион байгуулалт учир дутагдалтай байгааг эдгээр жишээ тод харуулж байгаа ч тэдний алдаа, хариуцлагагүй байдал дуусгавар болоогүй л байна.
Учир нь сургууль, эцэг эхийн зүгээс хайхрамжгүй хандаж шалгалт өгөх дээд сургуулийн байрыг сайн хэлж, автобус унааг зааж, өгөөгүйгээс хүүхдүүд төөрч будилах, элсэлтийн ерөнхий шалгалтын материалуудаа дутуу бүрдүүлж ирснээс шалгалтаасаа хоцрох үзэгдэл их гарсан аж. Энэ мэтээр Ерөнхий шалгалтын монгол хэл, бичгийн хичээлийн шалгалтад нийслэлийн зургаан дүүргээс 400 гаруй төгсөгчид ЭЕШ-д шалтгаангүйгээр ирээгүй байна.
Үүнийг хянан зохицуулахын тулд ЭЕШ-ыг дахин зохион байгуулах талаар холбогдох албаныхан мэдэгдэл гаргасан байна. Энэ талаар тэд албаны веб сайтаараа дамжуулан: “МЭДЭГДЭЛ!!!
МОНГОЛ ХЭЛ БИЧИГ -ийн шалгалтаас хоцорсон шалгуулагчид бусад сонгосон хичээлүүдийн шалгалтанд орж болох бөгөөд дахин МХБ-ийн шалгалтанд хамрагдана. ЖИЧ: Дахин авах МХБ-ийн шалгалтын хугацааг БҮТ-өөс мэдэгдэнэ.” хэмээсэн байна. Энэ жилийн ЭЕШ-ын зохион байгуулалт маш муу байгааг дээрх баримтууд харуулж байна.

Сэтгэгдэл ( 0 )