Ихэнх нутгаар үүлэрхэг. Төв болон зүүн зүгийн ихэнх нутгаар, баруун зүгийн нутгийн баруун хэсгээр, говийн нутгийн зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун зүгийн нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутагаар 14-19 градус, Алтайн өвөр говь, Их нууруудын хотгороор 26-31 градус, бусад нутгаар 18-23 градус дулаан байна. УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 17-19 градус дулаан байна гэж Ус цаг уур орчны хүрээлэнгээс мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )