“Боловсролын салбарын өөрчлөлт, шинэчлэлт” хэмээн нэрийдээд байгаа үзэл баримтлалын эцсийн үр дүн нь “хүнээр хүн хийх” асуудал гол цөм нь баймаар. Гэтэл манай улсын боловсролын систем тэр аяараа “дампуурсан” гэхэд болно. Цэцэрлэгийн багш нь хүүхдээ зодно, сургуулийн захирал, багш нар хүүхдүүддээ зодно. Энэ бүх асуудал ар араасаа хөвөрсөөр буй юм. Дээрх бүх асуудал намжаагүй байтал “Гоц авъяастай хүүхдийн сургууль” буюу 93-р сургуулийн захирал Т.Энхтүвшин гуравдугаарын ангийн хоёр сурагчаа зодсон хэрэг гарчээ. Сурагчаа зодож, ажилчдаа байнга дарамталдаг гэсэн мэдээлэлийг тус сургуулийн багш нар хийсэн.
Тус сургуулийн төлөөлөл болсон 30 гаруй багш нар захирлынхаа ёс зүйгүй аашилдаг талаар баримт дэлгэсэн юм. Харин өнөөдрийг хүртэл Т.Энхтүвшин захиралд хариуцлага тооцоогүй байгаа. Хариуцлага тооцох битгий хэл Т.Энхтүвшин захирал өөрийгөө буруугүй хэмээн мэлзэж байна. Т.Энхтүвшин захирал тус сургуульд жил гаруй ажиллаж байгаа бөгөөд 2013 оны нэгдүгээр сарын 2-ны өдөр Баянгол дүүргийн Засаг дарга Д.Оросоо томилсон байдаг. Өнөөдрийг хүртэл Д.Оросоо дарга томилгоогоо эргэн харж цуцлаагүй.
Захирлын үүрэг гүйцэтгэгч Т.Энхтүвшин өөрийн хүүгээ өмөөрч гуравдугаар ангийн хоёр ч сурагчийг алгадаж, зодсон байна. Энэ үйлдлийг нь тэвчиж чадаагүй багш нар нь Нийслэлийн боловсролын газар, Боловсрол, шинжлэх ухааны яам, Э.Бат-Үүл даргад хүртэл бичиг явуулсан байна. Харин энэ газруудаас жилийн хугацаанд ямар ч хариу ирүүлээгүй байна. Захирал Т.Энхтүвшин зодуулсан сурагчийн ээжийг нь дарамталж, цагдаад өгсөн гомдолыг нь хүчингүй болгосон байгаа юм. Мөн үүгээр ч зогсохгүй сургуулийн мөнгөнөөс 20 гаруй сая төгрөг завшсан илэрсэн байна.
Тэрбээр захирал болсноосоо хойш сургууль дотор цайны газар, спорт заал түрээслүүлэн бизнес хийх болжээ. Сургуулийн багш нарын тооцоогоор 20 гаруй сая төгрөгийг өөрийн болгоод байгаа аж. Энэ тухай ярьсан багш нарыг шууд ажлаас нь хална гэж сүрдүүлж, дарамталдаг гэнэ. Одоогийн байдлаар хоёр багшийг албан ёсоор халж, найман багшийг сануулга өгчөөд байгаа аж. Халагдсан хоёр багш шүүхээр заргалдаад, Т.Энхтүвшин захирлын буруу болсон байна. Шүүхийн шийдвэрээр хоёр багш буцаад ажилдаа орсон ч ахиад хууль бусаар ажлаас нь халсан байгаа юм.
Нийслэлийн боловсролын газар, Боловсрол, шинжлэх ухааны яам, Э.Бат-Үүл дарга болон Баянгол дүүргийн Засаг дарга Д.Оросоо нар анхааралдаа авахгүй бол манай урдаа барьдаг томоохон сургуулийн нэр хүндэд муугаар нөлөөлөөд зосгохгүй багш нар тайван ажлаа хийх боломжгүй болсон байна. СУРАГЧДАА ЗОДОЖ, АЖИЛЧДАА ХАЛНА ГЭЖ СҮРДҮҮЛДЭГ захирал Т.Энхтүвшинд хариуцлага тооцох уу
П.Энхмаа

Сэтгэгдэл ( 6 )
ENE KOMMENTUUDAAR BAGSH NARIIG MUULAAD BICHEED BAIGAA HUN BOL GANTSHAN ENHTUBSHIN TA UURUU. BAGSH NARIIN NERIIG BARIJ, TEDNIIG DOROMJILJ YNZ BURIIN YM BITGII BICHEED BAI. TEGEH TUSMAA TANII NER HUND ULAM UNAJ BAIGAAG OILGOOCHEE! BAGSH BID NAR NASAND HURSEN UURIIN BODOLGUIGEER ACHU BAGSIIG DAGALDAN BAYSAHGUI SH DEE. ENHTUBSHIN TA YAGAAD UURUU BURUUTAI GEDGEE OILGOHGUI BAIGAA YM BE. BUH HUNIIG DAIRCH DOROMJILSON BOLOHOOR CHINI BUH BAGSH, AJILCHID NEGDEED BAIGAAG OILGOHGUI BAINA UU! UG NI BOL TAMGA BARISAN HUN HUCHTEI BAIMAAR, ACHU BAGSH JIRIIN L NEG BAGSH. TEGEHED TANAAS ILUU HUCHTEI, HAMT OLNII ITGELIIG HULEEJ CHADAJ BAIGAAG TA NAAD OYUNDAA BODOJ UZBEL YASAN YM!
Олон жил болсон, хэл ам нь дийлдэггүй, муу арга залиндаа мэрэгжсэн, удирдлагуудаа дарамталж сурсан, гүтгэж гүжирддэж сурсан, худлаа ярьдаг, ховоор хоол хийж сурсан багш нар олон байдаг шүү.
Олон жил болсон, хэл ам нь дийлдэггүй, муу арга залиндаа мэрэгжсэн, удирдлагуудаа дарамталж сурсан, гүтгэж гүжирддэж сурсан, худлаа ярьдаг, ховоор хоол хийж сурсан багш нар олон байдаг шүү.
Бас он удаан жил болсон, хэл ам нь дийлдэггүй, муу арга залиндаа мэрэгжсэн, удирдлагуудаа дарамталж сурсан, гүтгэж гүжирддэж сурсан, худлаа ярьдаг, ховоор хоол хийж сурсан багш нар олон байдаг шүү.
ХАРИУЦЛАГА ТООЦ
ха ха ха та нар ардчлал шинэчлэлийг ингэж хийдэгийг мэддэггүй юм уу??? АН-ын дотоод дүрмэнд ажилчдаа зодож арай багааханыг нь хүчирхийл мөнгө байвал ид авилгалыг ичих булчихайгүйгээр шууд нэхэж ав гэж заасан байдаг юм гэнэлээ хөө !!!ингэж төр засаг албан байгуулгыг удирдахыг ардчлал бас шинэчлэл гэдэг юм гэнэлээ