Словени улсын Марибор хотноо зургадугаар сарын 16-20-ны өдрүүдэд болсон буудлагын Дэлхийн цомын эмэгтэйчүүдийн 10 метрийн хийн гар бууны төрөлд гавьяат тамирчин О.Гүндэгмаа зургадугаар байрт шалгарлаа. Энэ удаагийн Дэлхийн цомын эмэгтэйчүүдийн 10 метрийн хийн гар бууны төрөлд 82 мэргэн бууч өрсөлдсөнөөс МУГТ О.Гүндэгмаа 384 оноогоор дөрвөдүгээрр байраар шигшээд шалгарсан байна. Улмаар шигшээд гавьяат тамирчин О.Гүндэгмаа 114,5 оноо авч, зургадугаар байрт шалгарлаа. Мөн эрэгтэйчүүдийн 10 метрийн хийн гар бууны төрөлд өрсөлдсөн ОУХМ Э.Даваахүү 578 оноо авч, 85 мэргэн буучаас 15 дугаарт шалгарлаа. Монгол Улсын гавьяат тамирчин О.Гүндэгмаа Словенийн Марибор хотоос мөнгө, зургадугаар байрын шагналтай эх орондоо ирэх гэж байна.

Сэтгэгдэл ( 0 )