Чингисийн талбайд нийтийн цэнгээнт бүжиг ням гарагт болно

Автор | Zindaa.mn
2014 оны 06 сарын 20

МҮОНРТ-ийн 80 жилйн ойн хүрээнд олон арга хэмжээ зохион байгуулагдаж буйн нэг нь энэ сарын 22-нд Чингисийн талбайд болох Радиогийн нээлттэй өдөрлөг болох болно.

 

Радиогийн үйл ажиллагааг сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх зорилго бүхий нийтийг хамарсан “Радио ярьж байна” өдөрлөг хоёр хэсгээс бүрдэх бөгөөд Монголын радиогийн 80 жилийн түүхийг өгүүлэх жүжигчилсэн тоглолтоор эхэлнэ. Чингисийн талбайд зассан зургаан тайзнаас  Монголын радиогийн түүхэн замнал, үе үеийн онцлогийг харуулсан театрчилсан тоглолт, тухайн цаг үетэй холбоотой урлагийн тоглолт болно. 

Харин дараа нь 20 цагаас “Задгай цагаан” нийтийн цэнгээнт бүжигтэй.  Монголын ард түмнийг урлаг соёлд суралцахад чухал үүрэг гүйцэтгэсэн “Задгай цагаан” бүжгээр нэрийдсэн эл хэсэгт эрхэм сонсогч, үзэгч та залуу насаа дурсан бүжээрэй. Бүжгийн дундуур урлагийн тоглолт болно. Түүнчлэн шилдэг бүжигчдийг шалгаруулах аж.  

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top