Жил бүр улсын баяр наадмаар Хүй долоон худагт болон Төв цэнгэлдэх хүрээлэнд иргэд худалдаа үйлчилгээ эрхэлдэг. Тэгвэл энэ жил тус газруудад худалдаа үйлчилгээ эрхэлж, хуушуур ундаа зарах иргэдийн зөвшөөрлийг ирэх долдугаар сарын 01-05-ний өдрүүдэд харъяа дүүргийн Үйлдвэр үйлчилгээний газраас олгох юм байна. Нийслэлийн захирагчийн ажлын албанаас энэ жилийн хувьд 900 зөвшөөрлийг олгохоор шийдвэрлэсэн ба үүний 70 хувь нь хуушуурын зөвшөөрөл байх аж. Зөвшөөрлийн үнийн хувьд Хүй долоон худагт худалдаа, үйлчилгээ эрхлэх зөвшөөрлийг 15 мянган төгрөгөөр, Төв цэнгэлдэх хүрээлэнд бол 20 мянган төгрөгөөр олгоно

Сэтгэгдэл ( 0 )