Долоо хоногийн өрнийн зурхайг танилцуулж байна.
Зургаадугаар сарын 23-29-ний өдрүүдийн зурхайгаа шинжээрэй.
ХОНЬ
Өгсч уруудсан, сайнтай муутай долоо хоног байх нь. Долоо хоногийн эхний үед таны сэтгэл санаа өөдрөг, тайван байх бол долоо хоногийн дундаас эхлэн бухимдаж, уцаарлангуй байх бололтой. Амралтын өдрүүдээр эргээд байдал дээрдэнэ. Хэрэв та хувийн бизнес эрхэлдэг бол том, жижиг гэлтгүй шийдвэр гаргахдаа хянамгай байгаарай. Алсын ирээдүйг чинь баллаж мэдэх аюул учирч болзошгүй тулд бүх зүйл хянуур хандахыг зөвлөе. Санхүүгийн байдал төдий л сайжрахгүй тул хямгач байж, ашиггүй зардал гаргахаас татгалз. Хувийн амьдрал дэндүү тайван амгалан байх болно.
ҮХЭР
Од эрхсийн байрлал таныг ивээнэ. Ялангуяа ажил төрөл чинь бүтэмжтэй байж, тушаал дэвших магадлал өндөр байна. Ажлын ачаалал ихтэй байх боловч үр дүн нь гайхалтай байх болно. Шинэ содон санаа төрж, бүтээлч сэтгэлгээ өндөр байх бололтой. Хэрэв та бүтээлч салбарт ажилладаг бол энэ үеийг маш зөвөөр ашиглаарай. Хамт олны уур амьсгал, харилцаа эерэг, тааламжтай байх боловч гэр бүлийн харилцаанд асуудал үүсч болзошгүй. Гэр бүл, ойр дотны хүмүүстээ цаг зав, хайр халамжаа харамгүй зориулаарай.
ИХЭР
Уруудаж яваа мэт санагдах болсон амьдралаа өөд нь татаж, бүгдийг гэгээлгээр харах цаг нь болжээ. Энэ долоо хоногт та эрсдэлтэй боловч зоримог шийдвэр гаргаж, од эрхэс таныг бүх талаар ивээх болно. Сул дорой байдлаа хаяж, амьдралын сайн сайхны төлөө зүтгэ. Хичээл зүтгэл чинь талаар болохгүй. Наанадаж л та ойр дотны хүмүүстээ хүлээн зөвшөөрөгдөж эхэлнэ. Хайр дурлалын харилцаа ээдрээтэй байх боловч бүх зүйл түр зуурынх байх болно. Та ч үүнийг мэдэж, төвөггүй даваад гарч чадна. Санхүүгийн байдалдаа анхаарч, хуримтлал үүсгэхийг хичээгээрэй.
МЭЛХИЙ
Гэр бүл, хайр дурлал, ажил төрөл гээд бүгдийг нь орхигдуулалгүй эрх тэгш байхыг танаас шаардах болно. Та ч нэг сумаар хоёр туулай харваж, нөхцөл байдлыг ухаалгаар зохицуулж чадна. Энэ нь таны хувийн зохион байгуулалт, цаг хуваарилалт сайн байгаатай холбоотой. Од эрхсийн байрлал таныг ивээж, эрч хүч дүүрэн байх тул энэ мэт эерэг нөлөөг танд үзүүлэх юм. Удирдлагууд чинь таныг үнэлж, магтах бол гэр доторх уур амьсгал таныг ажлын ачааллаас чинь бүрэн чөлөөлөх болно. Хүүхдийнхээ эрүүл мэнд, боловсролд анхаараарай. Ганц бие мэлхийнүүд шинэ харилцаа үүсгэхээс зайлсхийгээрэй, тогтворгүй байх болно.
АРСЛАН
Найрсаг байж, бусадтай эв дүйтэй байхыг хичээж байгаа ч ажил дээрх, гэр доторх уур амьсгал таны бухимдлыг төрүүлэх бололтой. Танаас их зүйл шалтгаалах тул та өөрөө хүлээцтэй, ухаалаг байж чадвал бүгдийг төвөггүй зохицуулж чадна. Ажлын ачаалал ихтэй, бичиг цаасанд дарагдчихсан байгаа бол ажлаа хойш тавих хэрэггүй. Эс бөгөөс удирдлагуудаасаа зэмлэл хүртэж магадгүй. Амьдралын хэв маягаа өөрчилж, унтах цагтаа унтаж, ажиллах цагтаа ажилла. Санхүүгийн байдал сайжирна.
ОХИН
Үйл явдлын өрнөл багатай, тайван долоо хоног. Хэрэв та бизнесмэн бол эрсдлээ сайтар тооцоолж, өр зээлээс татгалзаарай. Ажилдаа урьдын дадал болсон арга барилаа ашигла. Шинэ зүйл турших гэж оролдоод нэмэргүй. Эрүүл мэнддээ анхаарч, салхинд гарахыг зөвлөе. Эмийн бус аргаар өөрийгөө цэнэглэж, эрч хүчээ нөхөж аваарай. Санхүүгийн байдалд төдийлөн нөлөө гарахгүй тул орлого, зарлагаа нарийн төлөвлөхийг зөвлөе.
ЖИНЛҮҮР
Сэтгэл санаа өөдрөг байж, аливаа нөхцөл байдлыг хяналтдаа байлгах болно. Удаан хугацаанд төлөвлөж, төсөөлж байсан ажил чинь бүтэж, үр дүн нь нүдний өмнө харагдах болно. Бусадтай харилцах чадвар сайн байх тул ээдрээтэй байсан харилцаагаа эцэслээрэй. Ажлаас илүү гэр бүл, ойр дотны хүмүүстээ анхаарал тавь. Гомдох, бухимдах зүйл хэдийд ч гарч болно гэдгийг санаарай. Амьдрал бол баян, гэхдээ үргэлж танд сайнаар хандах учиргүй.
ХИЛЭНЦ
Хийж буй бүх зүйлдээ хянамгай хандахыг зөвлөе. Ялангуяа ажил дээрх жижиг зүйлийг ч ягштал хийж гүйцэтгээрэй. Таарамжгүй харилцаатай байдаг хүмүүсээс аль болох холхон байхыг зөвлөе. Маргаж, муудалцаад сайн үр дүнд хүрэхгүй. Дэмий бухимдах хэрэг гарах вий. Дуртай зүйлдээ цаг гаргаж, найз нөхөдтэйгээ уулзаж, үдшийн болзоонд яв. Та иймэрхүү зүйлээс хангалттай эрч хүч авч, алдсан цэнэгээ нөхөж чадна. Санхүүгийн байдалд санаа зовох хэрэггүй. Гэнэтийн орлого орж ирэх бололтой.
НУМ
Алдагдсан эрч хүч, цэнэгээ нөхөхийн тулд хэсэг хугацааны завсарлага авах цаг нь болжээ. Сүүлийн үед толгой өндийх завгүй ажилласан таны энерги шавхагдаж дуусч байх шиг байна. Тиймээс амралтаа аваад гэр бүлтэйгээ аялалд гар. Анхаарч, хайрладаг, хамт байхад сэтгэл амар байдаг тэр л хүмүүстэйгээ хамт гадуур зугаалж, дэлгүүр хүсч, өөрийн хүссэнээрээ амар. Шаардлагагүй хэрүүл маргаан, бусдыг гомдоож мэдэх үг хэлэхээс зайлсхий.
МАТАР
Ажлын үр дүн өндөр байх үе. Албан уулзалт, ярилцлага, олон нийтийг хамарсан арга хэмжээнд та одтой байх болно. Өмнө нь та багагүй сандарч тэвдэх хэдий ч нөхцөл байдлыг өөртөө ашигтайгаар эргүүлж чадах хангалттай хүч танд бий гэдэгт итгээрэй. Долоо хоногийн дундуур та бүхнийг орхиж, хэсэг хугацаанд амрахыг хүсэх бололтой. Ажлын болон амины шаардлагаар одоо амарч, зугаалах үе биш боловч бие махбодийн хувьд танд сэргэлт зайлшгүй хэрэгтэй болсон бололтой. Нэг зүйлийн талаар хэт их бодож, санаа зовох хэрэггүй. Ялимгүй хичээл зүтгэл гаргахад л асуудлыг төвөггүй шийдэх болно.
ХУМХ
Байгууллагынхаа алдаж боломгүй чухал зэвсэг гэдгээ та мэдрэх болно. Тангүйгээр ажил чинь таг зогсчихгүй ч таны оролцоо ямар чухал, та ямар их ажил амжуулдгийг удирдлагууд чинь мэдэрснээр цалин хөлс нэмэгдэх, эсвэл тушаал дэвших таатай нөхцөл бүрдэх бололтой. Гэр бүлийн харилцаа энгийн, тааламжтай байх болно. Санхүүгийн байдал сайжирна. Эрүүл мэнддээ анхаар.
ЗАГАС
Ажлын гүйцэтгэл өндөр, үр дүн нь төгс байх болно. Долоо хоногийн эхэн үеэр танд бухимдах шалтгаан цөөнгүй гарах боловч өдөр хоног өнгөрөх хэрээр асуудлууд аяндаа цэгцрэх болно. Хэт мэдрэмтгий байх тул анхаарал, болгоомжтой байж, эрүүл мэнддээ санаа тавиарай. Үүссэн таагүй нөхцөл байдал, харилцаанд “уучил, тэгээд март” гэдэг зарчим баримтлахыг зөвлөе. Гэр бүлийн ахмад хүмүүстээ анхаарал тавь.
Сэтгэгдэл ( 0 )