Наадмаар цахилгаан машинаар үйлчилнэ

Автор | Zindaa.mn
2014 оны 06 сарын 24

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2012 оны 6/27 дугаар тогтоолоор баталсан төсөл арга хэмжээний жагсаалтад тусгасан “Цахилгаан суудлын автомашин угсрах ажил”-ын гэрээний дагуу угсарч гүйцэтгэсэн таван ширхэг цахилгаан суудлын машиныг “Монгол наадам” ОНӨААТҮГазарт хүлээлгэн өгөх арга хэмжээ 11.00 цагаас “Цахилгаан тээвэр” ОНӨААТҮГазарт болно.

Нийслэлийн Засаг даргын А/ 508 захирамжын дагуу ажлын хэсэг байгуулагдан хүлээлгэн өгөх арга хэмжээг зохион байгуулан ажиллаж байна. Эдгээр цахилгаан машинууд нь наадмын үеэр хүй Долоон худагт үйлчлэх бөгөөд наадмын дараа хоёр ширхэг машиныг “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” НӨҮГазарт шилжүүлэн өгөхөөр төлөвлөөд байгаа аж.

Т.Дэлгэрцэцэг

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top