Б.Насанбаяр: Гол нь чанарт суурилсан сургалт

Автор | Zindaa.mn
2014 оны 06 сарын 24

Ирээдүйн 2024 он гэхэд сургууль, цэцэрлэгийн тоог нэмэгдүүлж ЕБС гурван ээлжээр хичээллэдэг байдлыг зогсоож нэг ээлжээр хичээллэдэг болгох зорилт багтсаныг салбарын мэргэжилтнүүд онцлон хэллээ. Энэ талаар өнөөдөр Төрийн ордонд болж байгаа "Сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын хөгжлийн гарц, шийдэл" хэлэлцүүлгийн үеэр танилцуулсан юм.

 

"Гол үндсэн суурь ойлголт бол чанарт суурилсан боловсрол олгох явдал юм. Сургуулийн өмнөх боловсрол зөв сурган хүмүүжүүлэх, хүүхэд бүрийн сонирхол авъяас чадварыг харгалзан үзэн, эх хэлээрээ чөлөөтэй бичиж, бодож, санаагаа чөлөөтэй илэрхийлдэг сурах арга барилыг эзэмшүүлэх юм. Мөн амьдрах ухаан, шинжлэх ухаан бүтээлчээр бие даан суралцах үе гэж хичээл үзнэ.

Бүрэн дунд боловсролын хэмжээнд сонголттой уян хатан хөтөлбөрөөр ирээдүйд шийдвэр гаргах чадвар бүхий хүнийг гаргах. 2018-2019 оны хичээлийн жилд бага дунд ангийн боловсролын хөтөлбөрийг олон улсад магадлан итгэмжүүлэх энэ ажлыг албан ёсоор хийнэ" хэмээн БШУЯ-ны стратегийн бодлого төлөвлөлтийн газрын дарга Б.Насанбаяр ярьж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top