Төрийн байгуулалтын байнгын хорооны Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх тухай асуудлыг хэлэлцэж, хууль санаачлагчийн илтгэлийг Хууль зүйн сайд Х.Тэмүүжин танилцуулсан юм.
Үндэсний их баяр наадмаар 11, 12, 13-ны өдрүүдэд бүх нийтээр амардаг билээ. Харин энэ жилд бямба, ням гарагуудад 12, 13 болж байгаа учираас Засгийн газраас санаачлан боловсруулж өргөн барьсан хуульд Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулд заснаар 14,15-ны өдрүүдэд нэмж амрахаар тусгасан байна.
Улсын Их Хурлын гишүүн Су.Батболд Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн төслийг шинэчлэн боловсруулах асуудлаар байнгын хорооноос ажлын хэсэг гаргаж ажиллуулах гэж байгаа учраас энэ хуулийн төслийг буцааж бүхлээр нь харж өөрчлөн зохицуулах хэрэгтэй, Улсын Их Хурлын гишүүн С.Баярцогт Хөдөлмөрийн хуульд байгаа амралтын хоногийн тоог багасгах, нийтээр тэмдэглэх баярын өдөр нь амралтын өдөр таарсан нөхцөлд шилжүүлж тооцдог байх үүднээс хуулийн төслийг цогцоор нь авч үзэх нь зүйтэй юм гэсэн байр суурьтай байгаагаа хэлэв. Харин Улсын Их Хурлын гишүүн Д.Эрдэнэбат, С.Дэмбэрэл нар хуулийн төслийг дэмжиж буйгаа илэрхийлсэн байна. Ингээд хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжих санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын дэмжлэг авлаа.

Сэтгэгдэл ( 5 )
амьжиргаагүй газрын амрах нь олон
solioordog haltaruud bee yu gen vee ajiliin 6 udurtei bolno ch geh shig yamar sotsialism uu? delhii deer unuudur ajiliin 6 udurtei uls baihaa bolison, bitgii garigaa anduurtsgaa, harin bayariin uduruud hagsain buten saind taarval zaaval shiljuuldeg boloh yostoi
Малнуудаа чиний цалингаас, төсвийн мөнгө хэмнэх гэж амрах гэж байна за
Baruund hezeech olon honogoor amardaggui chuu arai ih ym bichuu
yu hiij buteesen gej iim olon honog amraaj bgaa yum bee bayr naadmaar dalimduulj yul hiih geed bndaa bayrlah bish setgel emzeglej bndaa