Монгол Улсын Ерөнхийлөгч Авилгын эсрэг хуулийн 21 зүйлийн 21.1т хэсгийг үндэслэн Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын албаны дарга байсан. Б.Хурц нарыг Авлигатай тэмцэх газрын дэд даргаар 2011 онд томилсон. АТГ-ын дэд даргаар томилогдсон даруйдаа олон тооны ажилтаныг халсан хэрэгт буруутгагдаж нэлээн шуугиан тариад байсан билээ. Тэрбээр тус байгууллагад ажиллаж байсан 11 хүнийг халж орхисон.
Саяхан АТГ-ын дэд дарга Б.Хурцтай холбоотой анхаарал татахаар бас нэг мэдээлэлийг “Монголын залуу хуульчид клуб”-ийн тэргүүн А.Гантамир өгсөн юм. Иргэн А.Гантамир түүнийг энэ суудалд хэрхэн заларсныг ҮХЦ-ээр шалгуулахаар болсон тухайгаа мэдээлэлсэн юм. Тэрбээр АТГ-ын дэд дарга Б.Хурцын томилгоо хууль зөрчсөн гэж үзэж байгаа аж. А.Гантамир Авлигатай тэмцэх газрын дэд даргад нэр дэвшигч нь 10-аас доошгүй жил төрийн албанд ажилласан, эрхзүйч мэргэжил эзэмшсэн байх шаардлагатай байдаг атал Б.Хурц энэ шалгуурт тэнцээгүй гэж үзсэн байна.
Хамгийн гол шалгуур болох Эрх зүйч мэргэжилтэй байх гэсэн хуулийн заалтыг зөрчиж байгаа юм.Учир нь Б.Хурц нь 1999-2000 онд ОХУ-ын Аюулгүй байдлын академийг эрх зүйч мэргэжлээр суралцаж төгссөн гэдгээр УИХ-аас төрийн албан тушаалд тавигдах шаардлагыг хангасан гэж үзсэн. Гэтэл цаг хугацааг нь аваад үзэхэд Эрх зүйч мэргэжлээр 10 сарын хугацаатай курсээр төгссөн байдаг. Үүнийг Засгийн газар авч хэлэлцээгүй шууд томилсон байдаг.
Мөн АТГ-ын дэд даргад нэр дэвшигч нь төрийн албанд 10 доошгүй жил ажилласан эсэхийг нь нарийвчлан шалгаж үзээгүй. Б.Хурц нь Англи улсад баривчлагдаж, хоригдож байсан бөгөөд энэ хугацааг төрийн албанд ажилласан хугацаанд оруулан тооцсон учраас түүний ажилласан жилийн талаар холбогдох хуулиудад зааснаар дахин тодотгож дүгнүүлэх шаардлагатай хэмээн А.Гантамир мэдэгдлээ.
Мөн АТГ-ын дэд даргын албан тушаалд томилохдоо Авлигын эсрэг хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-т заасан “Авлигатай тэмцэх газрын удирдах болон гүйцэтгэх албан тушаалд мэргэжлийн болон зохих нөхцөл, шалгуурыг хангасан, авлига, албан тушаалын хэргээр шалгагдаж сахилгын, захиргааны, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй иргэнийг томилно” гэсэн заалтыг гэж Засгийн газраас үзсэн байдаг.
Гэтэл Б.Хурц Тагнуулын ерөнхий газарт ажиллаж байхдаа авилга, албан тушаалын хэргээр шалгагдаж байсан бөгөөд хэрэг нь мөрдөн байцаалтын шатанд тогтоогдсон гэх боловч 2006 оны Өршөөлийн тухай хуульд хамрагдан эрүүгийн хариуцлагаас чөлөөлөгдсөн байдаг. А.Гантамир Б.Хурцыг АТГ-ын дэд даргаар томилсон нь Монгол Улсын олон хууль, тогтоомжийг зөрчсөн гэж үзэж, Үндсэн хуулийн цэцээр нягтлан, шалгуулахаар хандаад байгаа юм. Энэ бүхнээс харахад АТГ-ын чухал албан тушаалд Б.Хурцыг судалж нягталаагүй томилсон байгаа юм. Энэ нь УИХ-ын 2011 оны 11 сарын 17-ны 52 тоот тогтоол Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн байгаа юм.

Сэтгэгдэл ( 4 )
Avilgiin hereg ne togtoogdoj bsan geed bichsen bn shdee, avilgachin avilgatai temzene geed bgaam uu..................
ХУРЦ БОЛ УГААСАА ОНЦГҮЙ ХҮН ХҮНИЙ АЛДААН ДЭЭР БАЯЖСАН ХҮН ГЭЖ ХЭВЛЭЛЭЭР ГАРДАГ ЭНЭ БОЛ ТӨРИЙН АЛБА БҮР АВЛИГТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР ОГТ ТОХИРОХГҮЙ ХҮН УДАХГҮЙ ХЭН ГЭДГИЙГ НЬ ЦАГ ХУГАЦАА ХАРУУЛНА БИЗ
энэ залуу ямар өрөвдмөөр хүн бэ.ямар хүний үгэнд хууртаж онигоо болох гэж гүйж байгаа юм бол доо. цаг хугацаа харуулнаа. өөрсдөө 10 сарын курсын боловсролтой улс өөрсдийнхөө хэмжээнд бодож хардаж байх шив дээ.
Gantumur uu balairahaa bolioo.xaxa Ajlaa hii.Ajlaa davgui hiij baigaa huniig oroldoj balairahiin orond UURIIGUU bolovsruul!! buunii nohoi buu bol.