Хууль зүйн байнгын хорооны сонгох асуудал хойшиллоо

Автор | Zindaa.mn
2014 оны 06 сарын 25

Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар тус хорооны даргад нэр дэвшигчийн асуудлыг хэлэлцэх юм. Энэ хороог даргалж байсан Ш.Түвдэндорж ҮХАА-н сайд болсон юм. Тиймээс түүний оронд АН-ын зүгээс УИХ-ын гишүүн Д.Ганбатын нэрийг дэвшүүлсэн.  Энэ дагуу өнгөрсөн баасан гаригт хуралдсан Хуульзүйн байнгын хорооны хуралдаанаар асуудлыг хэлэлцэж эхэлсэн ч УИХ-ын гишүүн О.Баасанхүү УИХ-ын гишүүн Ж.Батзандангийн нэрийг тус хорооны даргын албан тушаалд  дэвшүүлснээр хуралдаан хойшилсон юм. Учир нь байнгын хорооны даргын албан тушаалд АН-ын хоёр гишүүн нэр дэвшсэн тохиолдолд эхлээд бүлгийн хуралдаанаараа хэлэлцэх ёстой аж. Энэ тайлбарыг АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат хийж, хуралдаанаас завсарлага аваад байсан.

Өнөөдрийн хуралдаанаар шийдэх ёстой байсан боловч  УИХ дахь МАН-ын бүлгийн дарга хэлэхдээ: АН-ын бүлгийн  өрсөлдөөн үүсч байгаа учраас бүлгийн бодлогоо нэгтгэх хэрэгтэй байна. МАН-ын бүлэг байр сууриа нэгтгэх үүднээс тав хоногийн завсарлага авч байна  гэснээр Хуульзүйн байнгын хорооны даргыг сонгох асуудал хойшиллоо.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(103.26.193.15) 2025 оны 03 сарын 13

ajlaa hiigeechee. sandal shireenii asuudal heleltseer baital chuulgan chini zavsarlalaa. Jiriin irged jild neg udaa eeljiin amraltaa todorhoi hugatsaagaar avdag bol Ih hurliin gishuud jild 2 udaa olon saraar amardag.Nuguu urshuuliin huuli yasan be

1  |  0
Top