Манай эдийн засаг хямарч ам.долларын ханш 1800 хол давсан. Энэ үеийг далимдуулж, хятадууд янз бүрийн шаардлага шалтгаанаар орж, ирэх гээд өөрсдөдөө ашигтай хувилбараар том шийдвэр гаргуулах гээд байгаа өнөө үед Засгийн газраас яам, агентлагуудыг “зардалаа тана” гэсэн чиглэл даалгавар өгсөн байгаа.Татвар төлөгчдийн мөнгөөр амьдардаг яам агентлагууд харин ч нэг сурсан ёсоор дүлий дүмбэ царайлж, хөл бөмбөг үзэхээр явсан. Шилдэг агентлаг болж 15 сая төгрөгөөр өргөмжлөл авсан зэрэг нь тогтоогдчихсон.
Зардалаа тана гээд байхад хяналт тавьж, танаж чаддаггүй сурсан зангаараа амьдардаг төрийн албаны дээд шатны удирдлагуудыг одоо яах вэ. Эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоног аль хэдийн эхэлчихсэн байгаа.
Тэгэхээр эдийн засгийн хямралаас бага ч атугай ангижирч ажлын байр олноор бие болгохын тулд хамгийн түрүүнд үндэсний үйлдвэрлэлээ дэмжих нь сонгодог санаа баймаар юм.
Х.Баттулгын яриад байгаа түүхий эд /нүүрс/ боловсруулах асуудал бол дараагийн алхам. Хамгийн түрүүнд бид хамгийн боломжит сонгодог аргыг хэрэглэх нь зүйтэй. Гэхдээ томоохон шийдвэрүүдийг бол төрийн бодлогоор алс холын хараагаар шийдэх нь зүйтэй. Өнөө маргаашаа бодож ирээдүйд ээ халтай шийдвэр гаргах гэж яарах хэрэггүй.
Дэлхийд хөгжил, үйлдвэрлэлээрээ тэргүүлсэн улс орнуудын сонгодог жишээ үндэснийхээ бүтээгдэхүүнийг хэрэглэх, эх оронч хүн бүр үндэсний үйлдвэрлэлийнхээ бараа бүтээгдэхүүнийг дэмжих байдаг. Байсаар ч ирсэн түүхтэй.
Гэтэл манайхан хятадын хамгийн хямд хэврэг барааг худалдан авч мөнгөний урсгалыг тийшээ чиглүүлээд байгаа. Тухайн бараа бүтээгдэхүүн нь чанаргүй учир дахин дахин авсаар өөрийгөө болон өрөөлийг хохироож байна.
Хамгийн наад захын асуудал буюу миний гайхашралыг төрүүлээд байгаа зүйл бол Хилийн цэргийн ахлагч, цэрэгүүдийн гутал. Хил хамгаалах Ерөнхий газрын хурандаа нар хуйвалдан наймаалцаж, цэргийн гутлыг урд хөршөөс зөөдөг. Гэтэл уг гутал нь нэг өглөө гүйхэд л ул нь тасарчихдаг юм. Ингээд ар гэрээсээ хол байгаа цэргүүд уранхай гутлаа уяж, оёж олон аргаар үзсээр,хоолой, бөөрний өвчтэй болоод хэдэн сарыг элээнэ. Харин ахлагч нар нь хувийнхаа мөнгөөр/ цалинтай учраас/ монголд үйлдвэрлэсэн сайн чанарын гутал худалдаад авчихдаг аж.
Гэтэл тэдний авдаг гутал хэн хаанаас нь ч харсан ганц сарын ая даахааргүй шалчгар хар юм бий. Тэр гутал нь Хятадын зах дээр монгол мөнгөөр 70 мянган төгрөг гэж байна лээ. Гаймаачдын хэлж буйгаар бол тухайн гутлыг маш олноор нь авахад 20 мянган төгрөгөөр ч авах боломжтой гэсэн юм. Хил хамгаалах албаны санхүүгийн тайланд болохоор санаанд оромгүй өндөр үнэтэй байна лээ. Гэтэл монгол үйлдвэрийн гуталнууд жинхэнэ үхэрийн арьсаар хийсэн чанар сайтай гэдгийг мэдээд Хил хамгаалахаас бусад бүх цэрэг армийн газрууд үндэсний үйлдвэрлэлийнхээ гутлыг авдаг юм байна. Тэднээс ганцхан Хил хамгаалах албаныхан л хятад үйлдвэрийн гутал авдаг. Яагаад яагаад яагаад?
Тэгэхээр тэр олон гутлын энэ их мөнгөний зөрүүг хэн авч халааслаад байна вэ. Хамтран ажиллаж, шийдвэр гаргаад их хэмжээний мөнгө угаадаг хэд хэдэн хурандаа нарын нэр байна. Тэдний толгойлогч нь Хил хамгаалах ерөнхий газрын дарга,Бригадын генерал Ш.Лхачинжав юм. Тэрбээр өнгөрсөн оны гуравдугаар сарын 7-ны өдөр уг албанд томилогдсон. Харин энэ жил нэлээд олон тендэрт “сэргэлэнтсэн” юм байна. Хурандаа нартай холбоотой мэдээллийг дараагийн дугаар хүргэнэ.
Үндэсний үйлдвэрлэл, бүтээн байгуулалт, сайхан амьдрал яриад Н.Алтанхуяг “хөхөө мэт донгоддог” гэтэл яагаад энэ мэт асуудлыг анхааралдаа авахгүй байна вэ. Одоо эргэж харах цаг болсон юм биш үү.
Н.Ганчимэг
Тендер болон цэргийн гуталтай холбоотой мэдээллийг 95004221 дугаарын утсаар авна.

Сэтгэгдэл ( 10 )
Төсөв тана тана л гэх юм гэтэл Сэлэнгэ аймагт онгоц хөлөглөөд л ирдэг хүн дээ Доогуур нь машин нь сул ирж байгаам
Yavj yavj MAN chin gaigui udirdaad bsiim bn shdee, ingej l AN shig hyatadad gazraa zarah huuli, nariin zagirag metiin Hyatadiin zahialgaar teneg zuil ogt yariagui yumdag, mun Dollariig 1300 d bariad l bsan bn shdee, bid buruu songolt hiijee,
teneg malaa hos gazar geh met mash olon tsergiin gutal hiideg uildvar bdish dee ted nar hiliin tseregt shahah geh avdgui ym
Tsergiin gutaliig hangah hemjeenii uildver mongold baihgui zah der gutal hiij zardag humuusees gutal tsugluulj avna gevel ulger bolno ganchimegee joohon sudalj baij bichih heregtei
Харин энд Хуули зуйн сайд Тэмуужин аанхаарах эстой юм биш уу.Энэ бол монго угаасан нууц хуйвалдаан байж болох юм. Уунийг сайн шалгах хэрэгтэй.
миний монголын ард түмэн сэрэж эхэллээ дэмжиж байна
Olon talaas ni avch uzehgui bol bichsen zuild shuud itgehed bolohoorgui bolson.Turuuchiin zasgiin uyed heden jil hereglej duusahaargui olniig avsan ch baij magadgui.Erdenet uildveriin nootsod yu avsan bailaa tuun shig.
mash zob shuu dee. amua bodson oodgui urbagchidiig shalgaj zoxix shiitgeliig ni ogox xeregtei, amjilt xusie, mongoliig burxan orshoog, unen shudarga yalna aa,
yag unen shuu.yagaad undesnii uildverlelee demjihgui bna ve.oilgomjtoi yum bishuu.
undecnii uildberee demjix bodlogoo chanarjuulj bucad orni baraag oorcdoo xiij curax xeregtei .bidend xiij chadax um zondoo bii gadaadiinxan l gexeer xol gldax ecgui xiij chadax zuilee xiij chadaxgui zuilee xiij chaddag boltloo cainiig ni abax xeregtei.ediin zacag undecnii uilberleleec xamaarna baigaliin baylagaa zob zoxictoi ashilax bolobcruulcan buteegdexuun bolgoj gadadad gargaj ashig olox ni xamgiin zob zam