Нийслэлийн Засаг даргын захирамжийн хүрээнд гэр оронгүй тэнэмэл иргэдийг бүртгэлжүүлэх, нийгмийн халамж болон сэтгэл засал, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээнд хамруулах, мэргэжлийн чиг баримжаа олгох, ажлын байранд зуучлах зэрэг үйл ажиллагааг зохион байгуулж байна.
Эдгээр иргэдийг бүртгэлд хамруулахдаа дүүрэг тус бүр дээр нь гэр оронгүй тэнэмэл иргэдийг цуглуулж, хурууны хээ, зурагаар нь сан үүсгэсэн байна.
Мөн бүртгэлд хамрагдсан иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлжээ. Бүртгэлд нийслэлийн хэмжээнд 760 иргэн хамрагдсанаас Сонгинохайрхан дүүрэгт 211, Баянгол дүүрэгт 146, Хан-Уул дүүрэгт 86, Сүхбаатар дүүрэгт 92, Чингэлтэй дүүрэгт 51, Баянзүрх дүүрэгт 74 иргэн бүртгэжээ гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдэээллээ.

Сэтгэгдэл ( 1 )
yasan sain um ve,haa saigyi l bna. yr hyyhed ger byleeree geed l heseg bylgeeree bna.aij emeehgyi nerlhej ichij zobolgyi ter byrtgeld ni ochood byrtgyyleed hamragdaasai daa.hajyy havi meddeg hymyys ni gesen heleed ogood byrtgyyleesei dee. obol har horinii naad taliin dylaanii shygam deer yag ingeed l deriigeed syyj baidag yum daa zailyyl.tegeed l orts hongil geed l..Narantyyl zah geed l olon holiin gazaraar hogoo tyygeed l nairkagaa yygaad l...yenheer hetsyy halshirmaar shvv,odoo ydahgyi ool bolno terees omno ydaj ene byrtgel ene terd ni byrtgyyleed ydaj l halyyn ys olood yychih erhtei boloosoi doo