Гурвалжингийн гүүрээс ТЭЦ-3 явах чиглэлд Дунд голын доод гүүрийн засварын ажил 80 хувьд хүрч хөдөлгөөнийг нээлээ. 1975 онд анх баригдсан энэ гүүрийн баруун талд 2013 онд шинэ гүүр барьж байнгын ашиглалтад хүлээлгэж өгсөн. Хуучин гүүрийг засварлаж 7 сарын 10-нд бүрэн хүлээлгэж өгөх гэрээтэй “ЗМЗ” ХХК ажиллаж байна. Гүүрийн тулах хэсгүүдийг өргөж засах, мөн диафрагмм шинээр нэмж хийх, завсарын бетон, тэгшилгээний бетон, компенсатор, явган хүний зам, дугуй цохигч, гүүрийн хайс, хучилт зэрэг ажлууд хийгдсэн байна.

Сэтгэгдэл ( 0 )