Талхны үнэ нэмсэн ”Атар Өргөө”-г ШӨХТГ шалгаж эхэллээ

Автор | Zindaa.mn
2014 оны 06 сарын 27

Өнгөрсөн даваа гаригт "Атар" талхны үнэ нэмэгдэж үйлдвэрээс гарах үнэ нь 1000 төгрөг болсон билээ. Харин хэрэглэгчид "Атар" талхыг 1100-1180 төгрөгөөр худалдан авч байна.Уг нь Засгийн газраас "Хүнсний гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах" дэд хөтөлбөр хэрэгжүүлсэн юм.Үүний хүрээнд гурилын үйлдвэрүүдэд хөнгөлөлттэй зээл олгож, үйлдвэрлэгчид нэг килограмм гурилын үнийг 550-730 төгрөгөөс илүү гаргахгүй байх үүрэг хүлээсэн билээ.Гэтэл "Атар Өргөө" компани бүтээгдэхүүнийхээ үнийг нэмснээ мэдэгдсэн нь олны дургүйцэлтэй тулгараад байна.

П.Энхмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top