Энэ долоо хоногийн өрнийн зурхай

Автор | Zindaa.mn
2014 оны 06 сарын 30

Долоо хоногийн өрнийн зурхайг танилцуулж байна.

Зургаадугаар сарын 30-наас долоодугаар сарын 6-ны өдрүүдийн зурхайгаа шинжээрэй.

ХОНЬ

Үйл явдал ихтэй долоо хоног. Аялал зугаалга, албан томилолт гээд нэг газраас нөгөөд шилжигч шиг л байх бололтой. Тиймээс ар гэрийн, хувийн чанартай асуудал орхигдох нь. Гэхдээ санаа зовох хэрэггүй, энэ завгүй байдал таны ирээдүйн карьерт эерэг нөлөө үзүүлэх болно. Ажилдаа хариуцлагатай, сэтгэлээсээ ханддаг байдал чинь таны давуу тал юм. Энэ долоо хоногт үл хөдлөх хөрөнгө, машин тэрэг гээд томоохон зүйл худалдах, худалдан авахад ээлтэй. Эрүүл мэнддээ анхаарал тавихгүй бол өвдөж мэднэ.

ҮХЭР

Ажлын ачаалал бага байх тул гэр бүл, хувийн амьдралдаа анхаарсан долоо хоног байх болно. Хэрэв та ганц бие бол мөнгөтэй холбоотой асуудал толгойг чинь гашилгаж мэднэ. Орлогын эх үүсвэр хаагдчихаад байхад зардал дэндүү их байгаа нь таны санааг зовоох бололтой. Шаардлагагүй зүйлд мөнгө зарцуулахаа багасгаж, ирээдүйдээ дүгнэлт хийгээрэй. Ойр дотныхондоо материаллаг туслалцаа үзүүлэхийг үргэлж эрмэлздэг таны төрөлх чанар дансан дахь хуримтлалыг чинь юу ч үгүй хийсгэж мэднэ шүү. Эрүүл мэнддээ анхаарч, шаардлагатай асаргаа сувилгаа, эмчилгээ хийлгэхээс бүү татгалз.

ИХЭР

Ажлын ачаалал ихтэй долоо хоног. Өгөгдсөн хугацаанд ажлаа амжуулахын тулд танаас багагүй хүч хөдөлмөр, хичээл зүтгэл шаардах болно. Өчүүхэн бага ч атугай цаг зав гарвал амрахыг хичээгээрэй. Од эрхсийн нөлөөллөөр таны зөн совин, мэдрэмж өндөр, нээлттэй байх тул олон нийтийн арга хэмжээнээс татгалзах хэрэггүй. Бусдад туслах, тэднийг баярлуулахын тулд та харамгүй загнах бололтой. Найз нөхдөө гомдоохоос болгоомжлоорой.

МЭЛХИЙ

Урам зориг, хүсэл тэмүүлэл дүүрэн долоо хоног айсуй. Эрч хүч дүүрэн байх тул төлөвлөсөн ажил, үүрэг даалгаврыг ягштал биелүүлж, хамт олон, ойр дотныхон төдийгүй удирдлагуудаасаа магтаал хүртэнэ. Хичээнгүй зүтгэлийнхээ үр шимийг хүртэж, ямар нэг гайхалтай бэлэг авах болно. Фитнессээр хичээллэх, явган алхах, гүйх зэргээр эрүүл мэнддээ анхаарал тавь. Гэхдээ хэтрүүлэх хэрэггүй, өөрт таатай байх хэмжээнд бүхнийг зохицуулаарай. Гэр бүлийн харилцаа хэвийн байх болно.

АРСЛАН

Таны өрсөлдөх чадвар гойд сайн байх болно. Сэтгэл санаа тааруу, эрч хүч сул байса ч та оюун санаагаа төвлөрүүлж, аливаа ажлыг төвөггүй гүйцэтгэж чадна. Хэрэв та удирдах төвшний ажил хийдэг бол ажилдаа онцгой анхаарал тавихгүй бол байр суурь чин ганхаж мэдэх нь. Шийдвэр гаргахдаа тэнцвэртэй байж, хамгийн зөв гэсэн нүүдлээ хийгээрэй. Энэ ажлын төдийгүй ар гэрийн, хувийн асуудалд ч мөн хамаатай шүү. Багаар ажиллах нь хавьгүй илүү үр дүнтэйг санаарай.

ОХИН

Ойрын хугацааны зорилго, төлөвлөгөөгөө биелүүлэхэд анхаарч, онцын шаардлагагүй арга хэмжээ, урилгаас эелдгээр татгалз. Ажлын орчноо өөрчлөх, шинэ ажилд өөрийгөө сорих зэрэг тааламжтай тул ажлаа солихоор хүлээж байсан бол энэ цаг үеийг бүү алдаарай. Хувийн харилцаа болоод санхүүгийн асуудалдаа анхаарал тавь. Бусадтай харилцах чадвар чинь өндөр байх тул гэрээ хэлцэл, ажлын ярилцлагад одтой байх болно. Эрүүл мэнд, боловсролдоо анхаар.

ЖИНЛҮҮР

Хэдийгээр та байгууллагадаа томоохон албан тушаал хашдаг байсан ч бардамнах хэрэггүй. Бүгдтэй эрх тэгш, хүлээцтэй харьцахад суралц. Хариуд нь та тэдний хүндэтгэлийг хүлээж, ажлын бүтээмж ч сайжрах болно. Тархи чинь танаас амралт шаардах болсон тул хэсэг хугацаанд завсарлага аваад гэр бүл, ойр дотныхонтойгоо салхинд гарч, цагийг зугаатай өнгөрүүл. Ойрын хугацаанд санхүүгийн байдалд огцом сайжирна. Шаардлагатай зүйлст зарцуулах мөнгө хангалттай байх бололтой.

ХИЛЭНЦ

Ажил дээрээ ч, ар гэртээ ч та өөрийг тань сорьсон, шалгасан байдлыг таашаадаг ч энэ удаад нэгэн хэвийн, уйтгартай долоо хоног байх бололтой. Амьдралдаа хачир нэмэх зүйл хайж олохыг хичээсэн ч тусыг эс олно. Эргэн тойрноо ажиглаж, бусдыг баярлуулахын тулд юу хийж болохыг бод. Ажлын уур амьсгал, хандлагаа өөрчлөхийг хичээгээрэй. Санхүүгийн асуудалд санаа зовох хэрэггүй. Бүх юм хэвийн байх болно.

НУМ

Ажил төрлийн хувьд дундаж долоо хоног байх болно. Санаа зовох зүйлгүй, бас баярлаж талархах зүйл ч үгүй ердийн өдрүүд үргэлжлэх болно. Харин бизнесмэнүүдийн хувьд үйл ажиллагаа, ашиг орлого хэлбэлзэж, багагүй сандраах бололтой. Шинэ түнштэй хамтрах, үйл ажиллагаагаа өргөжүүлэх зэрэгт тохиромжгүй үе. Гэрлэсэн хосууд хамтдаа жаргалтай байж, ямар нэг чухал үйл явдлын гэрч болох бололтой.

МАТАР

Ажлын ачаалал их байх болно. Зарим үед сайн мууг тунгаах ч завгүй байх бололтой. Нэг ажлын ард гарсан ч дараагийн үүрэг даалгавар таныг хүлээж байх болно. Цаг хугацаа бачим шахуу байх тул танаас ихээхэн хүч хөдөлмөр шаардах бололтой. Тиймдээ ажлын гүйцэтгэл, чанар тааруу байж мэднэ. Шаардлагатай бол ойр дотныхноосоо тусламж хүс. Хэт завгүй амьдралын хэв маягаас залхаж байгаа бол бүгдийг шинээр эхлэхэд оройтоогүй гэдгийг санаарай.

ХУМХ

Ажил төрөл, зарим хумхынхны хувьд ихээхэн ашигтай байх болно. Өглөгч, хүнлэг, бусдад үргэлж туслахыг хичээдэг байдал чинь танд эргээд тус болох болно. Хүнд асуудалтай тулгарвал эргэн тойрныхон чинь танд туслахад бэлэн байх болно. Ажлын ачаалал бага зэрэг нэмэгдэх хэдий ч санаа зовох хэрэггүй. Найз нөхөд, танилын хүрээгээ нэмэгдүүлж, цөөнгүй шинэ хүмүүстэй харилцаа тогтоох болно.

ЗАГАС

Гэр бүлийн халуун дулаан уур амьсгал ажил дээрх стрессийг чинь тайлах болно. Удирдлагууд чинь танаас их зүйл шаардаж, түүнийг нь биелүүлэх гэж хичнээн хичээсэн ч бүтэлгүйтээд байгаадаа та багагүй бухимдах бололтой. Гэхдээ гэр доторх аз жаргалтай атмосфер, хүүхдүүдийн чинь цайлган инээд таны сэтгэл санааг өргөх болно. Өдөр нь ажил ихтэй, завгүй байсан ч оройн цагаар гэр бүлтэйгээ хамт ямар нэг сонирхолтой зүйл хий. Гадуур гарч, олон нийтийн арга хэмжээнд оролцохын оронд гэртээ байж, зочин хүлээж авахаас ч татгалз. Энэ л танд хамгийн хэрэгтэй амралт болох болно. Эрүүл мэнддээ анхаарч, шаардлагатай бол эмчилгээ сувилгаа хийлгэ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top