УИХ-ын хаврын чуулганыг долдугаар сарын 1-нд завсарлуулна гэдгээ УИХ-ын дарга зарлаад байгаа. Юу юуны туханд хүрэлгүй, хэлэлцэх асуудлаа шийдээгүй байж чуулганыг завсарлуулах болсонд намын бүлгүүд өөр өөр байр суурьтай байна. Тухайлбал МАН-ын дарга М.Энхболд хэлэхдээ “УИХ дахь МАН-ын бүлгийн 26 гишүүн Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярт хариуцлага тооцох асуудлыг өргөн барьсанаас хойш сар боллоо. Хуулиараа эл асуудлыг өргөн барьснаас хойш УИХ 14 хоногийн дотор шийдвэрээ гаргах ёстой. Тийм учраас хаврын чуулганы хугацаанд багтааж хэлэлцүүлээрэй” гэсэн юм.
Өнөөдөр гурван байнгын хороо хуралдах бөгөөд залгаад УИХ-ын чуулган ч орж магадгүй байгаа.УИХ-ын хаврын чуулганыг маргааш завсарлуулах тов гарсан учраас ийн шахуу ажиллаж, хууль “бөөндөж” байгаа гэнэ. Гэнэт чуулганыг завсарлуулах болсон нь Н.Батбаяр сайдыг ирэх намар хүртэл авч үлдэхээр шийдсэн эрх баригчдын бодлого гэх нь байна.
Хуулийнхаа дагуу асуудлаа хэлэлцсэн, үр дүнтэй асуудал харагдахгүй байгаа.
УИХ-ын намрын чуулганыг өнгөрсөн өвөл хоёрдугаар сарын 18 хүртэл хуралдуулах ёстой байсан ч арав хоногийн өмнө буюу нэгдүгээр сарын 30-нд завсарлуулсан. “Давхар дээл”-ийг тайлах хуулийн төслийг шийдвэрлэх болоход завсарлага аваад чуулганыг хааж байсан. Намрын чуулганаар УИХ нийт 36 хууль, тогтоолын төсөл хэлэлцэх ёстой байсан ч ердөө талыг нь хэлэлцэн ажлаа ч дуусгаагүй хүчээр хаасан. Одоо ч мөн адил үлдсэн ажлаа дараагийн чуулганаар хэлэлцэх бололтой. Эдийн засгийн хөгжлийн яамнаас чагнах төхөөрөмж илэрч багагүй шуугиан тариад байгаа. Хэн, ямар зорилгоор тагнав, тагнах ажиллагаа явуулсан нь одоогоор тодорхойгүй байгаа юм.
Одоогоор гүйцэтгэх ажиллагааг аль байгууллага хийсэн нь нь харин нууц байна. Өнгөрсөн долоо хоногт Хөгжлийн банк болоод “Гудамж” төслүүдтэй холбоотой санхүүгийн зарим нэг материалыг шалгахаар болж, “ажиллагаагаа” эхлүүлсэн. Энэ бүх олны анхаарлын төвд байгаа асуудлыг хэлэлцэхгүй хаврын чуулган завсарлах бололтой. Засгийн газар болон Ардчилсан намынхан санаатайгаар хариуцлагатай асуудлуудаас бултаж, сандарсандаа хаврын чуулганыг хаахаар болсон хэнд ч ойлгомжтой байна.

Сэтгэгдэл ( 2 )
Ene Ardchilsan namiig songosondoo haramsaad barahgui bn daa, Ur huuduuddee uldeeh gazar nutag deer maani tum buman umhii hyatad oruulj ireh huuliin tusul sanaachlaad bsan ene namiig bid songoh yosgui,
Ene Ardchilsan namiig songosondoo haramsaad barahgui bn daa, Ur huuduuddee uldeeh gazar nutag deer maani tum buman umhii hyatad oruulj ireh huuliin tusul sanaachlaad bsan ene namiig bid songoh yosgui,