Золгүй байдлаар таван хүн нас баржээ

Автор | Zindaa.mn
2014 оны 06 сарын 30

Нийслэлийн цагдаагийн газрын мэдээлснээр зургаадугаар сарын 29-нд буюу өчигдөр иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас гэмт хэрэг, зөрчлийн 1235 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна. Үүнээс гэмт хэргийн шинжтэй 52 үйлдлийг холбогдох нэгжүүд шалган, 37 хэргийн эзэн холбогдогчийг илрүүлсэн байна. Түүнчлэн нийслэлд золгүй байдлаар нас барсан таван хүн, хүчиндэх гэмт хэрэг нэг, дээрэмдэх гэмт хэрэг нэг, хулгайлах гэмт хэрэг 17, бусдын биед гэмтэл учруулах хоёр, танхайрах гэмт хэрэг 11, залилан мэхлэх гэмт хэрэг нэг, зам тээврийн хэрэг 11, осол 18 гарч 12 хүн гэмтсэн байна.

П.Энхмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top