Хятадууд Мерилин Монрогийн аварга хөшөөг хог дээр хаяжээ

Автор | Zindaa.mn
2014 оны 06 сарын 30


Хятадын Гуйгань мужид америкийн кино од Мерилин Монрогийн аварга том баримлыг хог дээр аваачиж хаяжээ. Хэний шийдвэрээр кино одын 8 метр өндөртэй ган хийцтэй энэ том баримлыг хаях болсон нь тодорхойгүй байна. Хэвлэлүүдийн бичиж байгаагаар бол хятадын уран бүтээлчдийн энэ хөшөө Сьюард Жонсонгийн бүтээл  “Мэрилин мөнхөд” гэдэг баримлын яг хуулбар болсон. Тэр хөшөөг бүтээхдээ “Долоо дахь оны маажуур” киноны “хийсч байгаа даашинз” кадрыг дүрсэлсэн байдаг.

Чикаго хотын уг хөшөөг яг хуулбарлаж босгосон нь Палм-Спрингсийн төлөөлөгчдийн зүгээс байнга шүүмжлэл, дарамт үзүүлж байснаас хөшөөг хаясан байх гэж хэвлэлүүд таамаглаж байна.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(103.23.51.11) 2025 оны 03 сарын 13

Хятад хүчирхэг болж байна л гэнэ, үнэндээ оюун санааны хувьд яагаа ч үгүй шүү дээ. Хоосон хөөрцөглөл, өрөвдөлтэй байна

1  |  0
Top