Хуурамч эм зарж, үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн ”Секс шопууд”-ыг хэн шалгах вэ

Автор | Zindaa.mn
2014 оны 07 сарын 01

Виаграгийн төрлийн эм бэлдмэлийг зардаг “Секс шор” –ын салбарууд сар, жил ирэх бүр хүрээгээ тэлсээр ашиг орлогоороо амжилт дагуулж явна. Уг дэлгүүрүүдээр ороод гарахад л өсвөр насны хөвгүүдээс идэр насны залуус, ахимаг насны эрчүүд хэд гурваараа гарч орж, ихэвчлэн “Удаан дур тавиулах” эм авч харагдлаа. Харин гадаадын иргэд голдуу хиймэл эрхтэн авдаг юм байна.  

Хамгийн гол нь уг эмийг зарах ямарч зөвшөөрөл байхгүй хэзээ хаагуурааа яваад хаанаас орж ирдэг нь тодорхойгүй хэрнээ уг дэлгүүрүүд хэнээс ч айлгүй лангуугаараа дүүрэн өнгө өнгийн эм тавиад зарж байх юм. Үүнээс нь авч сурсан зарим залуус орой бүр авч ууна. Худалдагч нар нь Америк, Хонконг, Солонгосоос орж ирсэн гэж тайлбарлаад ширхэглэн зарж байх юм. Үнийн хувьд ч боломжын 50мл, 100мл, 300мл, 500мл,800мл,1000мл гэх мэтчилэн олон сонголттой нэг ширхэг нь 3000-10000 төгрөгийн үнэтэй байна.

 

Ийм төрлийн бүтээгдэхүүн зарахаар дэлгүүрээ нээсэн анхдагч нь “Fantasy seks shop” бөгөөд 10 гаруй жил үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж салбар дэлгүүрүүдээ  өргөсгөсөөр байна.  Уг дэлгүүрийн дараагаар Intimate, Free, Dream зэрэг  салбарууд нээгдэж, борооны дараах мөөг шиг олширсон. Биднийг сурвалжилж, уг дэлгүүрүүдийн талаарх мэдээллийг цуглуулж байхыг мэдсэн “Fantasy seks shop”-ын эзэн н.Баярмагнай “өрсөлдөгч дэлгүүр болох бусад хэдэн шопуудыг зах зээлээ булаацалдаж байна”  гэж ойлгоод ялагдахгүйн эрхэнд  бусад хоёр салбарыг ШӨХТГ-т өгчихжээ. Ингээд тухайн салбаруудад гомдолын дагуу ШӨХТГ-аас шалгалт орж, Free, Intimate хоёрын зөрчлийг илрүүлсэн байна. Хамгийн хачирхалтай нь уг дэлгүүрүүдийн бараа бүтээгдэхүүн эм нь яг адилхан нэртэй хаягтай гэтэл яагаад хоёр салбарыг л шалгах болов. /Энэ талаар болон ШӨХТГ-ын шалгалт юу болсон талаар дараагийн дугаарт нийтлэнэ. /

  Уг дэлгүүрүүдээр хяналт шалгалт хийж байсан уу. Тухайн дэлгүүрүүдэд  зардаг виаграгийн төрлийн эм бэлдмэлүүд зөвшөөрөлтэй болохыг МХЕГ-ын эм хариуцсан байцаагч Ш.Энхтуяагаас тодруулахад “Яг секс шоп гэж шалгалт хийж байгаагүй. Иргэдээс санал хүсэлт гомдол ирэх юм бол шалгалт оруулж болно. Мөн төлөвлөгөөндөө оруулаад шалгалт оруулж болно. Одоогоор шалгалтын төлөвлөгөөнд байхгүй байна. Эмчийн жороор олгодог эм байгаа юм. Хэвлэлд бичигдчихээр тухайн газрууд эм бэлдмэлээ нуучихдаг болохоор илэрдэггүй юм.  Бичихгүй байж байвал бид илрүүлнэ” гэлээ  ингээд хэзээ шалгалт ороод шалгалтаар юу болсон талаар надад мэдээлнэ,  дуудна гэж  байцаагч амлаад миний утасны дугаарыг авч үлдсэн юм.   Ингээд эмний жагсаалтын талаарх болон уг эмтэй хобоотой илүү дэлгэрэнгүй мэдээллийг Эрүүл мэндийн яамнаас ав гэсэн юм. Энэ өдрөөс хойш бүтэн сарын хугацаа өнгөрлөө. МХЕГ-ын байцаагч эргэн холбогдоогүй, ямар зорилгоор миний утасны дугаар нэрийг авсан гэдэг нь эргэлзээтэй байгаа.

 

Ингээд эрүүл мэндийн яамнаас уг мэдээллийг авахаар бүтэн долоо хоног очлоо хэвлэл мэдээллийн ажилтан Л.Жаргалмаагаар дамжуулан эм эмнэлгийн хэрэгсэл хариуцсан мэргэжилтнээс энэ талаарх мэдээллийг авах гэсэн боловч Л. Жаргалмаа завгүй гэдэг шалтгаанаар намайг гурван удаа буцааж долоо хоногийн ажил болгосон юм. Ингээд долоо дахь хоног дээрээ очоод хэвлэлийн ажилтныг хүлээж байхад Эрүүл мэндийн сайдын зөвлөхтэй тааралдаж, зөвлөхийн тусламжтайгаар уг мэдээллийг гаргуулж авлаа. Ингэж яамны хүнд сурталыг амссан юм. Ер нь Мэргэжлийн хяналтын байцаагч, эрүүл мэндийн яамныхан энэ эмний талаарх мэдээлэл болон секс шопыг яриад явахад энэ талаарх мэдээлэл өгөхийг ихэд нууцалж байсан юм. Эрүүл мэндийн яамны эм эмнэлгийн хэрэгслийн хэлтэсийн мэргэжилтэнээс виаграгийн төрлийн манай улсад зарах  зөвшөөрөлийн талаарх  мэдээллийг авахад

 “Максигра 50мг, 100мг, Тун-эрдэнэ ХХК,  Польш улсаас оруулж ирдэг юм байна. Харин повегра 100мг Чигатуссин Азифарм,  Энэтхэгээс оруулж ирдэг.  Виагра 50мг,100мг Монос фарм треид францаас оруулж ирдэг юм байна. Ингээд гурван өөр компанийн гурван төрлийн эмийг гурван компани оруулж ирдэг аж.  Улсад бүртгэлтэй импортлох зөвшөөрөлтэй нь энэ гурав гэсэн үг. Тэгэхээр тэр секс шопуудаар зарж байгаа виаграгийн төрлийн эмүүд хаанаас орж ирсэн ямар зөвшөөрөлтэй гэсэн үг вэ. Эх сурвалжын хэлж буйгаар “ Хятадын зах дээр хог шиг бөөнөөрөө байдаг эмнүүд байхгүй юу” гэж хэллээ.

Харин энэ төрлийн эмийг хэрэглэдэг, хэрэглэж үзсэн залуусаас асуухаар “Толгойны өвчин болдог. Ямарч нэмэргүй дээ” гэх юм билээ.  Үндэсний аюулгүй байдалд  нөлөөлөх нэг хэлбэр бол хоол хүнс буюу эм бэлдмэл байдаг. Иргэдийн эрүүл мэндэд хортой, зөвшөөрөлгүй, жороор олгох эмийг жоргүй олгож байгаа нь асуудал болоод байна.

Уг эмний талаар сурвалжилж явахад дэлгүүрийн эзэнд  “Танай эмний талаар асуугаад гүйгээд байна лээ. Зад загнаад гаргасан” гэсэн  “алтан” хошуу хүрсэн байна лээ. ..

Сүүлийн үед залуучууд эхнэр, найз охиноо зэрлэгээр хөнөөсөн хэрэг ар араасаа шил даран гарч нийгмийг цочирдуулж байна. Хүний ёсноос гажууд аймшигт хэрэг үйлдэхэд хүргэсэн олон олон шалтгаан бий байх. Үүний нэг нь эрчүүдийн бэлгийн сулралыг эмчлэх, удаан дур тавиулах үйлчилгээтэй, Хятадад үйлдвэрлэсэн зөвшөөрөлгүй эм байхыг үгүйсгэх арга алга.  Зөвшөөрөлгүй учраас түүнийг манайд шинжилгээнд өгөөгүй. Шинжилгээнд оруулаагүй найрлагыг нь тодорхойлоогүй учраас  айдаст автуулж байна.  Энэ олон жил болоход тухайн дэлгүүрүүдэд яагаад ямарч хяналт шалгалт ордоггүй юм бэ. Үүнийг би МХЕГ-ын байцаагчтай үгсэн хуйвалдсан, холбоотой  байх гэж хардаж байна.  Хамгийн гол нь эмний талаар  судалж явахыг дамжуулж, алтан хошууг хэн хүргэв гэдэгт хамаг учир байгаа юм. Хэн үүнийг хянан шалгах вэ... үргэлжлэл бий.

Н.Ганчимэг

Сэтгэгдэл ( 24 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
уншигч(202.9.42.188) 2019 оны 02 сарын 11

тэр виагра гэдэг эмийг эмийн сангуудаар зарж болдоггүй юм уу тэрийг хэрэглээд л дуртай хүүхэн дуртай залуутайгаа хаана л бол хаана шаалцана ш дээ секс бол эрх чѳлѳѳ

zochin(112.72.13.72) 2019 оны 04 сарын 15

ene delguuriig haah heregtei

zochin(103.26.193.10) 2014 оны 07 сарын 03

Zuvshuurulgui iim turliin delguuruudiig zohih gazarni shalgaj haaj bgaa bol ashguidee

zochin(202.131.233.174) 2014 оны 07 сарын 03

buh sex shopuud yag ijilhen em zarj bhd fantasygiin bayarmagnai monopoli boloh gj ih uzjiinaa. ene oloon jil bolj bhd ter emnees bolood iim tiim yum bolloo gej sonsogdoj bgaagui l yum bn

ee(103.9.91.146) 2014 оны 07 сарын 02

mongold zuvshuurulgui gedgiig yamnaas heleed ugsun bga bol huuramch gesen ug ytad hor idej erguutehe boliochee malnuudaa

kkk(103.26.193.23) 2019 оны 06 сарын 10

Ene chin hunii amidrald heregtei l zuilshde. Yunda surjegndiin.

1  |  0
TMSHYY(103.26.193.19) 2014 оны 07 сарын 02

MNA NZ ZALYY AIMR SYLRALLTAI

0  |  0
Woman(202.70.46.199) 2014 оны 07 сарын 06

Manai xun neg udaa xereglej uzeed 3 xonog xaluuraad suid bolson . Daxij xeregleegui.

0  |  0
zochin(202.131.235.74) 2014 оны 07 сарын 02

yag shdee, hudlaa medeelel bna. ene olon jil bolohod shinjilgeend hamragdaj l taaraa shd. turiin albiig denduu uruusguluur bichsen bna.

Kh(103.26.193.25) 2014 оны 07 сарын 01

Ene emnuud chin setgetsed noloolood zan avir evdej hargis dogshin bdalt bolgodog eum uusan humuus meddeg l bh

IRGEN(202.179.20.210) 2014 оны 07 сарын 01

VIAGRA AVBAL MONOC AVAAA NAIDVARTAI.SEXSHOPD BGAA BOL UILCHILGEE BHGUI SHUUU.

zochin(182.160.40.113) 2014 оны 07 сарын 01

boginohon uhaantai yum uzeegu

kkkkkkkk(112.72.11.114) 2014 оны 07 сарын 01

neg udaa uuj vzsen boovig gozoitolni bosgood aimshigtai bvdvvn bolgdog soninl ed bnlee.udurjinguu boov buulgvi hvvhen shaasan

0  |  0
xoxo(182.160.36.236) 2014 оны 07 сарын 01

chi law chigchiin chineehen boowtoi bha, anh uda tegj boshod n bayrlaa bz... huuhen shaana gechjee, aaw chn eejiig chn shaaj chi bii bloo bzde? ug yariandaa jhn anhaar!

0  |  0
зочин(202.72.245.149) 2014 оны 07 сарын 01

Тэнэг мал

0  |  0
haha e(103.26.193.10) 2014 оны 07 сарын 01

Tenegee chi em uuj ooriigoo chadruulj bhaar heluug ni haliurtal doloogood surchihaach haha

0  |  0
IRGEN(202.179.20.210) 2014 оны 07 сарын 01

EMEGTEINHEE HELUUG SAIN DOLOOJ SURAAAA TER L HEREG BOLDIIM DAAAAA

0  |  0
zochin(202.131.235.74) 2014 оны 07 сарын 02

yamar ch undeslelgui medelel bna. yu gej l ene olon jil yamar ch shinjilgeend hamragdaagui baihav de. bi lav neg avch bsan dajgui l yum bna le.

0  |  0
Guest(103.26.193.18) 2014 оны 07 сарын 02

Хэний захиалгаар хэн гэдэг хун бичээд байнаа. Баярмагнай гэдэг хун энэ торлийн бизнес хийдэг юмаа даа. Орсолдож байна гээд оорийгоо илчлээд байгаа юм шиг.

0  |  0
kkk(103.26.193.5) 2014 оны 07 сарын 02

Ene chin hunii amidrald heregtei l zuilshde. Yundaa surjignediin

0  |  0
zochin(103.26.193.17) 2014 оны 07 сарын 02

Bi lav fantasy gdg delgurerni uilchluulj bsan harinch eruul ahuin shaardlaga hangasan tsever orchintoi nairsag uilchilgeetei bas mergejliin emch zuvlugu ugdin bnle ugasa iim turlin yum zarj bga zuvshurulgui olon huvi humus bga songolto zuv hiigerei gej anharulj bsan busad ter sex shopud ru orj uzjil bsan ih zavan orchind ajilladin bnle

0  |  0
батэрдэнэ(203.91.119.138) 2014 оны 07 сарын 03

зардаг “Секс шор яадаж зөв бич

0  |  0
zochin(66.181.161.48) 2018 оны 05 сарын 13

Vegra awna utas 88615287

0  |  0
Zochin (66.181.161.63) 2018 оны 10 сарын 28

VEGRA HEDTEI BG YM gaigvi bol awi

0  |  0
Top