Хоёр залуу усанд осолдож амиа алджээ

Автор | Zindaa.mn
2014 оны 07 сарын 02

Онцгой байдлын ерөнхий газраас ирүүлсэн мэдээгээр Баянхонгор аймгийн Баянговь сумын нэгдүгээр багийн нутаг “Бор-Ичээтэй” гэдэг газар энэ сарын 1-ний өдөр аадар бороо орсны улмаас 14 өрх айл усанд автаж, авто зам эвдэрчээ. Улмаар сумын Онцгой комисс хуралдаж үерийн усанд эвдэрсэн авто замыг засч, иргэдийг аюулгүй болгохоор ажиллаж байгаа юм байна. Мөн Сүхбаатар аймгийн Халзан сумын зургаадугаар багийн нутаг “Харвах” гэдэг газар аянганаас хээрийн түймэр гарсан тухай мэдээллээр Аймгийн Онцгой байдлын хэлтсийн албан хаагчид ажиллаж бүрэн унтраасан байна.

Түүнчлэн Булган аймгийн Хутаг-Өндөр сумын хоёрдугаар багийн нутаг “Холтос нуга” гэдэг газар өнгөрөгч зургаадугаар сарын 21-нд “Эгийн гол”-ын усанд 18 настай, эрэгтэй Ө, Булган аймгийн Хутаг-Өндөр сумын хоёрдугаар багийн нутаг “Баян голын” адаг гэдэг газар “Эгийн гол”-ын усанд өчигдөр 27 настай, эрэгтэй Г осолдсон тухай мэдээллээр аймгийн Онцгой байдлын газрын  албан хаагчид эрэн хайх ажиллагааг тус тус зохион байгуулж эхэлжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top