Өнөөдөр болох үйл явдлын тойм

Автор | Zindaa.mn
2014 оны 07 сарын 03

09:00 цагаас Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт Дархан, Эрдэнэтийн дулааны станц, шинэ нисэх буудлын барилгад хийсэн шалгалтын дүнг  хэлэлцэнэ.

 

09:30 цагаас Бишрэлт зочид буудалд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг Хамт олонд түшиглэн сэргээн засах “ТЭГШ ДҮҮРЭН” хөтөлбөрийн Үндэсний семинар эхэлнэ. Семинарт ЭМЯ, ХАХНХЯ-ны холбогдох хүмүүс болон 21 аймаг, нийслэлийн 12 дүүргийн “ТЭГШ ДҮҮРЭН” хорооны дарга, зохицуулагч нар оролцоно.

 

11:00 цагаас ГХЯ-ны Дипломат академи, Конрад Аденауэрийн сан, Амбассадор клубтэй хамтран Монгол Улсын гадаад бодлогын анхны үзэл баримтлал батлагдсаны 20 жилийн ойн эрдэм шинжилгээний бага хурлыг ГХЯ-ны “Зөвшилцөл” танхимд зохион байгуулна.

 

11:00 цагаас Хэвлэлийн Хүрээлэнд Хөдөлмөрчдийн эрхийг хамгаалах хамгийн том байгууллага болох МҮЭХ нь үйл ажиллагааны үндсэн зорилгоо мартаж түрээслэгч байгууллага болон хувирсан төдийгүй түрээслэгч нартаа дарамт шахалт үзүүлдэг талаар иргэдийн төлөөлөл мэдээлэл хийнэ.

 

11:00 цагаас "Ажилтай орлоготой-Монгол хүн" Үндэсний хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулагдаж байгаа үйл ажиллагаа маршал Жуковын талбайд   болно.  УИХ-ын гишүүд оролцоно. 

 

11:00 цагаас Үндэсний их баяр наадмын Хурдан морины салбар хорооноос сэтгүүлчдэд дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөр Хангарьд ордны 14 давхарт Б танхимд хэвлэлийн бага хурал зарлалаа. Салбар хороо болон Хүүхэд гэр бүлийн хөгжлийн газраас холбогдох хүмүүс оролцоно.

 

13:00 цагаас Казакстан улсын Түрэг судлалын академи, Монгол улсын ШУА хоорондын 2 улсын түүх, археологи, хэл, нүүдлийн соёл иргэншлийг судлах чиглэлээр Хамтын ажиллагааны санамж бичиг байгуулах үйл ажиллагаа Тэргүүлэгчдийн газрын 604 тоотод болно.  /СТӨ-ний Б корпус ШУА 6 давхарт/

 

14:00 цагаас Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан Хангарьд ордны 14 давхарт болно. Хуралдаанаар 2014 онд нийслэлд хийгдэж байгаа хөрөнгө оруулалтын ажлын явц, гүйцэтгэл, Гэр хорооллын дахин төлөвлөлтийн байршлыг тогтоох тухай, Улаанбаатар хот дотор төмөр замаар аюултай ачаа тээвэрлэхийг хориглох тухай, Авто худалдааны цогцолборын бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх тухай асуудлыг хэлэлцэнэ. 

 

18:00 цагаас Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хөгжлийн Хөтөлбөрийн (НҮБХХ) санхүүгийн дэмжлэгтэйгээр Хүн амын хөгжил, нийгмийн хамгаалал, Эдийн засгийн хөгжлийн яамд, бусад төрийн болон төрийн бус байгууллагууд хамтран “Залуучууд- Хөдөлмөр эрхлэлт” сэдвээр цахим хэлэлцүүлэг хийнэ. http://live.yap.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top