Алтай Таван Богд хайрханы төрийн тахилга болно

Автор | Zindaa.mn
2014 оны 07 сарын 03

Монгол Улсын Ерөнхийлөгч Баян-Өлгий аймгийг зорилоо. Тэрээр өнөөдөр Баян-Өлгий аймагт болох Алтай Таван богд хайрханы төрийн тахилгад оролцох юм.Баян-Өлгий аймгийн Улаанхус, Цэнгэл сумдын нутгийг дамнан орших Алтай ханы Таванбогд уулыг төрийн тахилгатай болгох тухай зарлигийг 2012 онд гаргаж байжээ. Түүнчлэн уг зарлигаар төрийн тахилгатай уул овооны тэнгэрийг тайх төрийн ёслолын давтамжийн хугацаа дөрвөн жил байсныг уртасгаж, цаашид таван жилд нэг удаа үйлдэж байхаар тогтоосон байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top