“Шунхлай”-н агуулахын шийдэнд гал гарчээ

Автор | Zindaa.mn
2014 оны 07 сарын 03

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд байрлах Шунхлай ХХК-ийн  газрын тосны бүтээгдэхүүний агуулахын дэргэдэх станц буюу цахилгааны шийдэнд өчигдөр гал гарчээ. Нийслэлийн онцгой байдлын газарт өчигдөр 15.04 цагт уг галын дуудлага ирэн аврах гал унтраах ангийн бүрэлдэхүүн цаг алдалгүй шуурхай ажилласнаар шатахуун хадгалсан агуулах руу гал алдлгүй  17.22 цагт галыг бүрэн унтрааж аюулгүй болгосон байна. Уг хэргийн газар цагдаагийн бие бүрэлдэхүүн шалгалт хийн ажилласан байна. Одоогоор галын шалтгааныг эцэслэн тогтоохоор ажиллаж байгаа аж.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
wowka(202.131.247.23) 2025 оны 03 сарын 13

olon hvnii altan ami nas budaa boloh bsan bna shdee Atsnuud

1  |  0
Top